Коби Брайнт 31 оноо авч гайхалтай тоглолтыг үзүүллээ
2015-12-03

 

Лейкерс Вашингтон Визардсыг 108-104


НБА-ийн багуудын аялан тоглолтууд явагдаж байгаа билээ.Өнөөдөр Лейкерсчууд Визардсын талбайд зочилон тоглож 108-104 ялалт байгууллаа. Тус тоглолтонд энэ улирлыг дуусгаад зодог тайлахаа мэдэгдээд байсан Коби Брайнт тун гайхалтай тоглолтыг үзүүлж, 36 мин тоглож 31 оноо, 2 самбар, 3 о.дамжуулалт хийж баг нь улирлын 3 дахь хожлоо авлаа. Жулиус Рандле 15 оноо  19 самбар , Жордан Кларксон 18 оноо 4 самбар авсан.


Вашингтон Визардсаас Гортат 18 оноо 10 самбар , Жон Уолл 34 оноо 7 самбар 11 о.дамжуулалт гүйтгэж багаа тэргүүлсэн.



Филадельфи 76 -Нью-Йорк Никс 87-99


Нью-Йорк Никсчууд  Филадельфи 76  багийг хүлээн авч тоглолоо. Кристап Порзингис  17 оноо 10 самбар , Кармело Энтони 12 оноо 6 самбар , Аарон Аффлало 13 оноо 8 самбар авч Нью-Йорк Никсчууд талбай дээрээ ялалт байгууллаа.

 Роберт Ковингтон 10 оноо 4 самбар, Жакарр Сэмпсон 12 оноо 5 самбар, сэлгээнээс Холлис Томпсон 13 оноо 4 самбар авч Филадельфи 76 баг улирлын 19 дахь хожигдлоо авлаа.



Финикс Санс Детройт Пистонс 122-127


Тоглолт нэмэлт цагт шийдэгдсэн Детройт Пистонсчууд эцсийн мөчид илүү байж ялалт байгууллаа. Режи Жексон гайхалтай тоглолтыг үзүүлж 34 оноо 16 о.дамжуулалт, Маркус Моррис 24 оноо 14 самбар Детройт Пистонсчууд 122-127 ялалт байгууллаа.

Финикс Сансаас Брэндон Найт 22 оноо , Эрик Бледсо 21 оноо 4 самбар 9 о.дамжуулалт , .  Жон Лойер 20 оноо 6 самбар , Девин Букер 18 оноо сэлгээнээс авсан.

 


Чикаго Буллз Денвер Наггетс  99-90


Деррик Роуз 12 оноо 9 о.дамжуулалт , Пау Газоль 26 оноо 19 самбар , Жимми Батлер 19 оноо 6 самбар авч Чикаго Буллз улирлын 11 дахь хожлоо авлаа


Денвер Наггетсаас  Уилл Бартон 16 оноо 8 самбар, Кеннет Фарид 14 оноо 9 самбар , Данило Галлинари 13 оноо 5 самбар

 

 

Хьюстон Рокетс Нью-Орлеан Пеликанс  108-101


Жеймс Харден 24 оноо 10 самбар 6 о.дамжуулалт,  Тревор Ариза 13 оноо 2 самбар, Терренс Жонс 15 оноо 4 самбар,  Кори Брюэр 14 оноо сэлгээнээс авчээ. Хьюстон Рокетс улирлын 11 дахь хожигдлоо авлаа.


Пеликанс багаас  Энтони Дэвис 29 оноо 13 самбар ,      Райан Андерсон 19 оноо 10 самбар , Эрик Гордон 10 оноо 2 самбар авч баг нь улирлын 4 дахь хожлоо авсан.

 

 

Shuud.mn
Сонин хачин