Экзим банкны зээлээр 300 автобус авна
2015-12-03

 

Зам, тээврийн салбарын хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд Авто тээврийн тухай хууль, Авто замын тухай хууль, Төмөр замын тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, уг үзэл баримтлалын дагуу хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулан УИХ-д өргөн барихаар зэхэж байна.

 

Тус салбарт хууль эрхзүйн болон бүтээн байгуулалтын чиглэлээр олон ажлууд хийгдэж байна. Тухайлбал, агаарын тээврийн чиглэлээр БНСУ-ын талтай Улаанбаатар Бусаны чиглэлд Боинг агаарын хөлгөөр нислэг үйлдэхээр тохирсон.

 

2017 онд ашиглалтад орох Хөшигийн хөндийн нисэх буудлын бүтээн байгуулалтын ажил төлөвлөсөн хугацаанаас 2.9 хувиар илүү явагдаж байна. АСЕАМ-ын зочдыг хүлээн авах бэлтгэл ажлыг хангах зорилгоор “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөн сайжруулах ажлыг хийж, шинээр 9 агаарын хөлгийн нисч буух зурвасын 500 м бетон хэсгийн хүчитгэл мөн транзит заалны өргөтгөлийн  ажлыг хийж ашиглалтад оруулаад байна.

 

Энэ онд шинээр эхлэх 488.5 км авто зам, 694.5 у/м гүүрийн ажлыг эхлүүлэхээс 245.18 км авто зам,  694.5 у/м гүүрийн ажил хийгдсэн. Өнөөдрийн байдлаар 21 аймгаас 16 нь нийслэлтэй автозамаар холбогдоод байна.

 

Өчигдрөөс Улаанбаатар Эрээний чиглэлд тохилог автобус үйлчилж эхэлсэн.  Мөн БНСУ-ын Экзим банкны бага хүүтэй зээлээр нийтийн тээвэр, хот хоорондын зорчигч тээврийн компаниудын парк шинэчлэлтийг хийж том, дунд оврын 300 автобусыг оруулж ирэхээр болсон.

 

Улс болон хот хоорондын зорчигч тээврийн бүртгэлийн хяналтыг сайжруулах зорилгоор 930 тээврийн хэрэгсэлд GPS төхөөрөмж суурилуулах ажил 90 хувьтай явж байна.

 

Тавантолгойгоос Сайншанд хүртэлх 445 км төмөр зам барих ажлын хөрөнгө оруулалтад Японы хамтын ажиллагааны банк оролцохоор санамж бичигт гарын үсэг зурсан гэх мэдээллийг Зам, тээврийн сайд  М.Зоригт хэллээ. Тэрээр дараа нь сэтгүүлчдийн асуултад хариуллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Коэн уг:
Манайд автовус дутаагуй хариуцлага дутаад байна Зоригт бизнес бодхоосоо омно автовус ас буудалд зов зогсдог болгочихоод сайд хиймээр юм
2015-12-04
Зочин:
Наад ажилууд чинь чамаас өмнө шийдэгдсэн байсан ажил даа хүү минь.
2015-12-03
hudlaa:
Ene busan ene ter geed bgaan hudlaa yumu. Miat nisehiimuu? MIAT ad odoo buh saihan belen hooliig ni uguhuu bolildoo, Busad avia company aa bodoldoo. demjeed demjeed yavahgui aldagdaltain bol demjihee boliochee.
2015-12-03
hudlaa:
Ene busan ene ter geed bgaan hudlaa yumu. Miat nisehiimuu? MIAT ad odoo buh saihan belen hooliig ni uguhuu bolildoo, Busad avia company aa bodoldoo. demjeed demjeed yavahgui aldagdaltain bol demjihee boliochee.
2015-12-03
Зочин:
порноо зоригтоо хүүхнүүдийнхээ дэргэд зогсож, сурсан зангаараа, сэрэл юугаан тамшаан хөдөлгөн, таашааж буй зургаа бушуу аваачээ... тэгж байгаад бэлгийн сулралтай болж харамсав даа... бас коммунизм-ийн хурган дарга нар шигээ тавладаг, жингэрийн сагагүй хуцалтаа мартваа даа... большевик-ийн эрдсэн янгууч порноо зоригт мандтугай...
2015-12-03
Зочин:
awtobus xangattai bna
2015-12-03
Зочин:
awtobus xangattai bna
2015-12-03
Ochin:
Tsusalj hanaagui muu daa ta nar chn.yasan surhii um be
2015-12-03