Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох Токиогийн Их дуулга тэмцээн маргааш эхэлнэ. Энэ оны сүүлийн Их дуулга тэмцээний аваргын төлөө, олимпийн эрхийн оноо цуглуулахын төлөө дэлхийн 96 орны 500 гаруй жүдоч өрсөлдөхөөр мэдүүлгээ өгөөд буй.
Монгол Улсын 10 тамирчин энэхүү тэмцээнд хүч үзнэ. Багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.
Эрэгтэй
60 кг- Гавьяат тамирчин Дашдаваагийн Амартүвшин
ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар
66 кг- ОУХМ Даваадоржийн Төмөрхүлэг
73 кг- гавьяат тамирчин Сайнжаргалын Ням-Очир
ОУХМ Ганбаатарын Одбаяр
-100 кг- Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Найдангийн Түвшинбаяр
Эмэгтэй
48 кг- Гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг
57 кг- Доржсүрэнгийн Сумьяа
63 кг-д ОУХМ Цэнд-Аюушын Цэрэннадмид
ОУХМ Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа нар барилдана.
Ардын баяг, гавьяат дасгалжуулагч Одвогийн Балжинням тамирчдаа дасгалжуулж Токиогийн Их дуулгад өрсөлдөнө. Тэмцээний медалийн төлөөх барилдааныг Улаанбаатарын цагаар 16:00 цагаас Sport Box, C-1, ETV телевизээр хүлээн авч үзэх боломжтой. Мөн Олон улсын жүдогийн холбооны /IJF/ http://www.ippon.org/gp_kor2015.php- ээр шууд үзэж болно.
Б.Бэхи
Уншиж байна |