БНСУ-ын мэргэжилтэн цагдаад зөвлөнө
2015-12-03

Бүгд Найрамдах Солонгос Улс, Монгол Улсын Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд "КОЙКА" Олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдах Солонгос Улсын зөвлөх мэргэжилтэн Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын төвд ажиллахаар болжээ.

Зөвлөх мэргэжилтэн нь тус төвд зургаан сарын хугацаатай ажиллаж, цагдаагийн байгууллагын сургалт, хүний хөгжлийн бодлого, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэлээр судалгаа, шинжилгээ хийх, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, материалыг боловсруулахад дэмжлэг үзүүлэн ажиллах юм байна. 

 

Мөн албаны нохой сургаж, дадлагажуулахад зөвлөн туслах, зохион байгуулагдаж буй сургалтад багшлах, ном, гарын авлага, зөвлөмжийг боловсруулах ажилд ч хамтран туслалцах аж.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
erka:
Eriin muu
2015-12-07
Зочин:
Зөвлөх авах шаардлагагүй зүйл дээрээ авах юм даа.
2015-12-03
Irgen:
Zuvul zuvul
2015-12-03