Амгалангийн хорих анги ”Нэг цонхны үйлчилгээ”-тэй боллоо
2015-12-04

Амгалан дахь Хорих 421 дүгээр анги  нэг цонхны үйлчилгээ бүхий шалган нэвтрүүлэх шинэ байрыг ашиглалтад орууллаа.

 

 

Тус барилгын ажлыг өнгөрсөн тавдугаар сараас 22-ны өдрөөс эхэлж, өчигдөр үүд хаалгыг нь нээлээ. Энэ барилга нь нэг цонхны үйлчилгээ, шуурхай бүлгийн албан хаагчдын өрөө, гал тогоо, тусгай хэрэгслийн өрөө, албан хаагчдын бэлтгэл сургалт, сэтгэл засал, саун душны өрөө гэсэн зохион байгуулалттай, 3 давхар 360м2 талбайтай аж.

 

Уг “Нэг цонхны үйлчилгээ”-ээс ялтны цалин хөлс, ялын тооцоо, хөдөлмөр эрхлэлт, эргэлт уулзалт, чөлөө, төлбөр барагдуулахтай холбоотой мэдээллийг түргэн шуурхай авах боломжтой юм.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Horih angiud uilchilgee, orchin nuhtsluu saijruulah talaar ih ajil hiij bgaa ni sain bna. Uneheer ochih burt shine zuil hiij heregjuulj baigaa ni medregddeg shuu. Amjilt husiye
2015-12-04