Эко автобус үйлчилгээнд гарлаа
2015-12-04

“Экобус” үйлдвэрийн инженерүүд эх орондоо угсарсан Эко автобусаа хэдхэн хоногийн өмнө танилцуулсан. Тэгвэг уг автобусууд өнөөдрөөс Ханын материал-Офицерын ордон чиглэлд үйлчилгээнд гарлаа. Байгальд ээлтэй Евро-4 стандарт бүхий 20 ширхэг том оврын автобусыг угсарч, үйлчилгээнд гаргалаа.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Монголын цаг уур, орчин нөхцөлд тохируулан автобусанд  өвлийн улиралд цантдаггүй вакум цонх суурилуулсан бөгөөд таван ширхэг халаагуур, тэргэнцэртэй иргэдэд зориулсан замын тавцан, бууж суухад хялбар хагас нам шалыг байрлуулж өгсөн байна. “Номин Холдинг” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар энэхүү байгаль орчинд ээлтэй эко дизель хөдөлгүүртэй J-800 автобусыг үйлдвэрлэсэн юм

 

 

Shuud.mn
Сонин хачин