Манай бөхчүүд хэсгийн аваргын төлөө барилдана
2015-12-04

Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох Токиогийн Их дуулга тэмцээн өнөөдөр эхэллээ. Өнөөдөр манай таван бөх Их дуулгын татамид хүч үзэж байна.

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд хүч үзэж буй гавьяат тамирчин Г.Амартүвшин, эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдаж буй гавьяат тамирчин М.Уранцэцэг нар хэсгийн аваргын төлөө барилдахаар боллоо.

 

Мөн эрэгтэйчүүдийн 66 кг-д Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Д.Сумъяа нар хэсгийн аваргын төлөө барилдана. Харин эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд хүч үзсэн манай бөх Ц.Цогтбаатар хоёрдугаар торйгийн барилдаанд өрсөлдөгч Японы бөхөд ялагдаж, тэмцээнийг өндөрлүүлэв.

 

Энэ оны сүүлийн Их дуулга тэмцээний аваргын төлөө, олимпийн эрхийн оноо цуглуулахын төлөө  дэлхийн 96 орны 500 гаруй жүдоч өрсөлдөж буй. Токиогийн Их дуулгыг http://www.ippon.org/gp_kor2015.php- ээр шууд үзээрэй.

 

Б.Бэхи

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Tumur hulev daraagiin olimpiin avarga bolno gedegt muu ah ni iggej yavdiin shuu hicheegeerei chi bol mongolhuleg tiim bolhoor modon iljignuudiig haga shid
2015-12-10