Улаанбаатар
Түүхэнд баримтууд хадгалагддаг архив устах аюул нүүрэллээ
2015-12-4

Хvн төрөлхтний тvvхийн нэгэн хэсэг Монгол vндэстний сvvлийн 500 гаруй жилийн тvvхийг агуулсан Vндэсний архивын баримт бичигт аюул учрах эрсдэл нvvрлэлээ. Монгол Улсын “Архивын тухай” хуульд “Архивын аюулгvй байдлын баталгаа” гэсэн ойлголт бий. Гэвч тvvхэндээ “хоноц”-ын сэтгэлээр ханддаг эрх мэдэлтэй хvмvvсийн харалган бодлогын уршгаар нөхөж баршгvй хохирол амсч болох нөхцөл байдал vvсээд байна.


Учир нь Засгийн газрын 2015 оны есдvгээр сарын 14-ний өдрийн 366 дугаар тогтоол, Хууль зvйн сайдын 2015 оны арваннэгдvгээр сарын 23-ны өдрийн А/263 дугаар тушаалыг vндэслэн Архивын ерөнхий газрын даргын 2015 оны арваннэгдvгээр сарын 23-ны өдрийн А/159 дугаар тушаалын дагуу нvvлгэн шилжvvлэлтийг хийхээр болоод байгаа юм. Уг нь Архивын ерөнхий газрын шинэ цогцолбор барилгын гvйцэтгэлийн ажил 2013 оноос хойш тодорхой шалтгаануудын улмаас зогсоод байсан юм. Харин энэ оны есдvгээр сард Хууль зvйн сайдын тушаалаар барилгын ажлыг дахин vргэлжлvvлэн ийнхvv энэ сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн аж. Иймээс “Буянт-Ухаа 2” хорооллын баруун талд байрлах шинэ цогцолбор байр руу нvvхээр болж байна.


Энэ ч утгаараа Vндэсний төв архив өнгөрсөн долоо хоногоос эхлэн олон нийтэд зориулсан vйлчилгээгээ гурван сарын хугацаагаар албан ёсоор зогсоосон. Уг нь шинэ байр нь Монгол Улсын тvvх, соёлын архивын баримт, биет vзмэр, бvтээл хадгалах архивын газар нь олон улсын стандартад нийцсэн, оффис, хадгаламжийн сан, лаборатори, нийтийн зориулалт бvхий 16,700 м2 зориулалтын байртай юм билээ. Гэвч шинэ барилга нь бvрэн дуусаагvй. Тэр ч байтугай тухайн байранд хадгалалтын зориулалтын шvvгээ бэлдэж суурилуулаагvй учраас хоосон талбайд архивын материалуудыг тvр хугацаанд овоолж тавихаар төлөвлөсөн байна. Шинэ тоног төхөөрөмж худалдан авах хөрөнгө шийдэгдсэн хэдий ч сонгон шалгаруулалт, худалдан авалт, суурилалуулалт зэрэгт хамгийн багадаа 3-4 сар зарцуулах нь дамжиггvй. Тиймээс баримт ашигладаг тvvхч судлаачид, лавлагаа авдаг иргэдийг хэдэн сараар хvлээлгэж, чирэгдvvлэхийг одоогоор хэн ч таашгvй. Энэ хугацаанд тухайн архивт хадгалагдаж буй баримтууд устаж vгvй болох магадлал ч өндөр. Байг гэхэд стандартын шаардлага хангахааргvй газар байршуулан, овоолж хадгалах нь монголчуудын тvvхийг vгvй хийх суурийг тавьж байна гэхээс өөр хэлэх vг алга.


Учир нь vндэсний тvvхэнд холбогдох хуучны цаасан дээр бичигдсэн бичиг баримтуудыг дvн өвлийн хvйтнээр шилжvvлэхээр болчихоод байна. Энэ нь баримт бичиг хадгалалтын наад захын заавар, журмыг зөрчиж архивын баримт бичгийг эрсдэлд оруулж байгаа хэрэг. Архивын баримт бичиг хадгалалтын талаар олон улсын хэмжээнд мөрдөгддөг жишиг стандарт, Монгол Улсад хvчин төгөлдөр vйлчилж байгаа баримт бичгvvд “Төрийн архивын ажлын vндсэн заавар”-т цаасан суурьтай баримтыг нэмэх 14-16 хэмийн дулаан, 50-55 хувийн чийгшилтэй орчинд хадгалах талаар тодорхой дурьдсан байдаг. Нvvх шаардлагатай боллоо гэдгээ л улиг болгон хэлээд байгаа боловч дээрх шаардлагыг хэрхэн бvрдvvлж байгаа талаар тайлбарлаж чадахгvй, хvсэх ч vгvй байгаад л учир байна. Соёлын тухай хуулиар архивын баримт бичиг нь “соёлын биет өв”-д хамаарагддаг.



Хуулийн дагуу аливаа биет өвийг “хадгалалт, хамгаалалтын аюулгvй байдлыг бvрэн хангасан”-ы vндсэн дээр зөөж тээвэрлэх талаар цагаан дээр хараар бичсэн байхыг бэлхнээ харж болно.Өнөөдрийн байрлаж буй хотын төв дэх Vндэсний төв архивын газрыг нээлттэй дуудлага худалдаагаар худалдсан. Тиймэс газрын “шинэ эзэн” болсон “Таван богд” ХХК-ийн зvгээс байраа чөлөөлж өгөхийг байнга шаардан ажил хийлгэхгvй байна гэсэн тайлбарыг албаны эх сурвалжууд өгч байна. Мэдээж мөнгөө төлсөн худалдан авагчид нэхэх эрхтэй. Тvvнийг нь ч хvлээн зөвшөөрөхөөс аргагvй. Тиймээс л дутуу баригдаж, тоноглогдсон байр луугаа нvvхийн тулд архивын байгууллагын ажилтнууд уртасгасан цагаар ажиллаж байгаа бөгөөд тусгайлан багцалж тээвэрлэх буюу 16.700 хайрцаг, 37.500 уут архивын баримтыг нvvлгэх шаардлагатай болчихоод байгаа. Мэдээж vvний тулд тодорхой хэмжээгээр харуул, хамгаалалтын дор нvvлгэх талаар ч яригдсан байдаг. Vvнтэй зэрэгцэн Архивын ерөнхий газраас яам, агентлаг, хууль хяналтын байгууллагууд болон хамтран ажиллагч 60 гаруй байгууллагад архивын vйл ажиллагааг тvр зогсоох тухай албан бичиг хvргvvлжээ. Vvнийг нь тухайн байгууллагууд зөвөөр хvлээж авч буй эсэхийг бvv мэд. Учир нь аливаа албан байгууллагууд иргэдийг Архивын ерөнхий газраас лавлагаа авч ир гэдэг асуудлыг байнга шахам тавьдаг энэ тохиолдолд олон нийт, энгийн иргэд дунд нь хохирч vлдэх нөхцөл ч бий болчихоод байгаа юм.



Тvvнчлэн илvv цагаар ажиллаж байгаа тус газрын ажилтнууд хотын захад орших баригдаж дуусаагvй барилгад шилжин очиж ажиллах орчин, аюулгvй байдлын талаар ч анхаарал хандуулах нь зайлшгvй асуудал. Уг нь Архивын ерөнхий газрыг ийн бvрэн дуусаагvй барилга руу өвлийн хvйтэнд яарч, сандран нvvлгэж vндэсний ой санамж, аюулгvй байдал болсон архивын баримтын хувь заяа аль нэгэн хувийн компаний эрх ашгаас жижиг байна гэж баймааргvйсэн. Тиймээс vндэсий ой санамжийг арчих сонирхол хэн нэгэнд байна гэж хардах нөхцөл vvсч буйг холбогдох байгууллагууд нь анхааралдаа авна биз ээ.

 

Эх сурвалж:

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
дүн өвлөөр нүүдэг нь буруу л даа. саруул гэж махан толгой дээшээ тал алдахгүй гэж хичээгээд түүхч, архивч, судлаачийн үүднээс асуудалд хандахгүй байгаа.
2015-12-04