Башар аль Ассад: Ард түмнийнхээ ялалтыг харах хүртэл огцрохгүй
2015-12-04

 

 

 

Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад өчигдөр Чехийн “Czech телевизэд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

-Таныг Дамаск хотыг орхин гарсан хэмээн олон улсын хэвлэлүүд мэдээлж байсан. Гэхдээ та өнөөдөр нийслэл хотноо биднийг хүлээн авч, ярилцлага өгөхийг зөвшөөрлөө?

 

-Би Сирийн Ерөнхийлөгч. Хэт даврагчид бууж өгөх хүртэл би Дамаскийг орхин гарахгүй. Би энэ байр сууриндаа баттай зогсох болно. Намайг шахан гадуурхаж, түлхэн унагаахыг оролдсон ч би ард түмнийнхээ ялалтыг харах хүртэл огцрохгүй.

 

-Агаарын ажиллагааны талаар?

 

-Олон улсын эвсэл болон Орос улс бие дааж, хэт даврагчдад агаараас цохилт өгч байгаа. АНУ тэргүүтэй барууны орнуудын цэргийн ажиллагаанаас болж, хэт даврагч болох иргэдийн тоо нэмэгдэхээс гадна эх орноо орхин гарч буй сиричүүдийн тоо нэмэгдэж байна. Гэхдээ би тэдний цэргийн ажиллагааг үгүйсгэж буй биш. Олон улсын эвслийн цэргийн ажиллагааг зогсоох сонирхолтой байна. Эсрэгээрээ Орос цэргийн ажиллагаагаа эрчимжүүлэх шаардлагатай. Орос хэдхэн сарын дотор хэт даврагчдын хүчийг саармагжуулсан. Би Орос орноор бахархаж байна.

 

-Эвслээс болж хэт даврагчдын тоо нэмэгдлээ гэлээ?

 

-Хэт даврагчдын эсрэг нэгдэх улс нэмэгдэх бүрт тэд өөрсдийгөө хамгаалахын тулд хүүхэд хулгайлах, мөнгөөр худалдан авах зэргээр дайчдынхаа тоог нэмж байна.

 

-Эвслийн хүчээр Сири амар амгалан болох боломжгүй гэж үү?

 

-Би итгэдэг. Олон улсын хүчээр Сири амар амгалан болно гэдэгт. Нуулгүй хэлэхэд, олон улсын эвсэлд багтсан орнууд дотор хэт даврагчдыг зэвсэг болон бусад шаардлагатай материалаар хангадаг улсууд бий. Тиймээс бага зэрэг эргэлзэж байна. Тэдэнд итгэх итгэл өдөр өдрөөр багасаж байна. Тэдэнд итгэх итгэл үгүй болохоос эмээж буй ч тэднийг дэмжих нь миний үүрэг.

 

-Бие дааж цохилт өгч буй Оросыг эвсэлд нэгдэхийг АНУ уриалаад байгаа. Энэ талаар?

 

-Орос ганцаарчилж цэргийн ажиллагаа явуулах нь илүү үр дүнтэй. Эвсэлд нэгдэхийг шаардаж байгаа нь шахан гадуурхахтай утга нэг.

 

-Хэт даврагчдыг ялна гэдэгтэй итгэлтэй байна уу?

 

-Тиймээ. 100 хувь итгэл төгс байна. Хэт даврагчдыг үндсээр нь устгасныхаа дараа улсаа хөгжүүлэх, цэцэглүүлэх ажлыг эхлүүлэх болно.

 

-АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ долоо хоногийн эхээр “Башар аль Ассад Сирийг орхин гарсны дараа энэ улс илүү амар амгалан, тайван болно. Өнөөдрийг хүртэл Ассад огцрохгүй байгаа нь түүнд хүч байсаар байгааг харуулж байна” гэж мэдэгдсэн?

 

-Сириэс би явлаа гээд амар амгалан болохгүй. Бүх зүйл байдгаараа л байх болно.

 

-Сирийн хилийн ойролцоо Туркийн сөнөөгчид Оросын онгоцыг устгасан. Энэ талаар?

 

-Турк галаар тоглох хэрэггүй байсан юм.

 

 

-Та олон улс гэхээсээ илүү ОХУ, Иранаас дэмжлэг авах сонирхолтой байгаа?

 

-Тиймээ эдгээр улсаас боловсрол, эрүүл мэндийн салбарт дэмжлэг авах сонирхолтой байна.

 

-Сирийн дотоод асуудалд АНУ оролцох нь ихэслээ. Тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри хүртэл таныг өөрийн хүсэлтээр огцрохыг шаардаж байна?

 

-Миний өмнөөс тэд шийдвэр гаргах эрх байхгүй. Би хууль ёсоор сонгогдсон. Би бүрэн эрхийнхээ хугацааг өндөрлүүлэх хүртэл албаа үргэжлүүлэн хаших болно.

 

-Яг 10 цагийн өмнө Британийн парламентын гишүүд Сири улсад цохилт өгөхийг зөвшөөрсөн. Гишүүд энэхүү саналыг дэмжсэнээс цагийн дараа тус улсын сөнөөгч онгоцууд Сири улсад цохилт өглөө. Тус улсын Ерөнхий сайд Дэвид Камерон “Бидний дайсан бодитой” гэж мэдэгдсэн?

 

-Тиймээ. Бидний дайсан нэг.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин