Двайн Жонсон фэндээ туслав
2015-12-04

Холливуудын нэрт жүжигчин Двайн Жонсон нэгэн фэнийхээ нохойд тусалсан талаар “TMZ” сайт мэдээллээ. Жүжигчин эрээс Мишель гэх бүсгүй твиттерээр “Та надад туслаач. Би таны фэн. Таныг хайрладаг. Миний нохой зүрхний хагалгаанд орох шаардлагатай болчихлоо. Харин надад мөнгө байдаггүй. Та бол миний эцсийн боломж, найдвар” гэж жиргэжээ.

 

Энэхүү жиргээний дараа Двайн твиттертээ “Би туслах болно. Хэдий бид уулзаж байгаагүй ч чамд туслах болно. Чиний нохойнд амьдрал хайрлахдаа баяртай байна” хэмээн хариу жиргэсэн аж. Тэрбээр нохойны мэс засалд зориулан 1500 мянган ам.долларыг фэнийнхээ данс руу явуулсан байна.

 

Хагалгаа амжилттай болсон аж. Мишель инстаграмдаа нохойныхоо зургийг байршуулаад “Двайн Жонсон би чамайг үүрд хайрлах, хүндэтгэх болно” гэж бичжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Тэгээд яг хэдэн доллар явуулсан юм дээ, миний мэдэхгүй л тоо байх юм 1500 мянга гэдэг чинь сая таван зуун мянга уу, эсвэл
2015-12-04