Өдөртөө хүйтний эрч суларна
2015-12-05

Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч сулавтар байна.

 

Өнөөдөр 20:00 цаг хүртэл Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 хэм, бусад хэсгээр 17-19 хэм, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.

 

 2015 оны 12 дугаар сарын 06-наас 12 дугаар сарын 10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан  төлөв: 

6-нд баруун зүгийн нутгийн баруун хэсэг, говийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас, 7-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 8-нд зарим газраар, 9-нд нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 6-нд Алтайн салбар уулсаар, 7-9-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 12-17 хэм, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна. 

Shuud.mn
Сонин хачин