Кардашиан хүүтэй боллоо
2015-12-06

Реалити шоуны од Ким Кардашиан өчигдөр 19.00 цагийн орчимд амаржиж хүүтэй болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Реппер Кейни Уэст өөрийн инстаграмдаа “Хүүтэй боллоо. Тавтай морил” хэмээн бичиж, фэнүүддээ баярт мэдээгээ дуулгасан байна.

 

Кимийн ээж Крис Женнер “AFP” агентлагт “Эх, хүүгийн биеийн байдал сайн байгаа. Аавтайгаа тун адилхан хүү төрсөн” гэж ярьжээ.

 

Хүүгийн нэрийг маргааш өгнө хэмээн реппер эр мэдэгдсэн байна. Хосын хоёр дахь хүүхэд 3.7 кг төрсөн гэнэ. Тэдний охин Норт Уэст 2013 оны долоодугаар сард төрсөн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин