Ренегийн сүүлчийн зул сар байж магадгүй
2015-12-06

Селин Дионы нөхөр Рене Анжелилийн биеийн байдал хүндэрч, дахин сэргэх найдваргүй болжээ. 2005 оноос хорт хавдраар өвчилсөн тэрбээр жилийн өмнөөс хэвтэрт орсон юм. Тэгвэл дуучин бүсгүй өчигдөр Лас Вегасын тоглолтын үеэр хэдхэн хоногийн дараа болох зул сарын баярыг “нөхрийнх нь сүүлчийн зул сар байж магадгүй” гэж мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” уламжлав.

 

Дуучин бүсгүй “Би үнэнийг нуухыг хүсэхгүй байна. Ренегийн биеийн байдал тун муу байгаа. Түүнийхээ гараас хөтлөөд цэцэрлэгээр зугаалахыг хүсч байна. Тэр минь өдрөөс өдөрт доройтож, миний дэргэдээс нисэн одож эхэллээ. Би эмээж байна. Энэ удаагийн зул сар түүний минь сүүлчийн зул сар байх вий хэмээн эмч нар хүртэл сануулсан. Би сэтгэлээ хэрхэн бэлдэхээ мэдэхгүй байна. Би айж байна” гэж хэлжээ.

 

Нөхрийнхөө эрүүл мэндээс болж 2013 оноос хойш Селин Дион тайзнаа гараагүй ч өнгөрсөн есдүгээр сараас урлагтаа эргэн ирсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин