Колумбаас их хэмжээний эрдэнэс олджээ
2015-12-06

Эрдэмтэд 300 гаруй жилийн өмнө сураггүй алга болсон Испанийн тэнгисийн цэргийн “Сан Хосе” хөлөг онгоцыг олсон талаар “CNN” агентлаг мэдээллээ. 1708 оны зургадугаар сард хөлөг онгоц Карибын тэнгист явж байхдаа Британийн флотын дайралтад өртөж, сүйрсэн юм. Өнгөрсөн сарын 25-нд Картахена хотын оролцоогоос онгоцны сэгийг олж, шинжилгээ хийсэн байна. Хөлгийн сэгийг олсноос гадна их хэмжээний эрдэнэс олсон хэмээн тус улсын төрийн тэргүүн Хуан Мануэл Сантос мэдэгджээ. Тэрбээр “Түүхийн жинхэнэ гэрч” гэж хэлсэн байна. 

 

Хөлөг онгоцонд ачсан эрдэнэсийг V Филипп хаанд хүргэхээр явж байсан хэмээн түүхийн эх сурвалжууд мэдээлдэг юм. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр “Ойролцоогоор нэг тэрбум ам.доллартай тэмцэх хэмжээний эрдэнэс олсон” гэжээ. 2011 оны есдүгээр сараас тус улсын удирдлагууд хөлгийг хайх ажилд анхаарлаа хандуулж, тусгай баг гарган ажиллуулсан аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин