ИЗНН, АН-тай нэгдэж буйгаа зарлана
2015-12-07

09.00 цагт: ОХУ-ын барилгын салбарын төлөөллүүд манай улсын барилгын салбарын ажилтан, албан хаагчдад “ОХУ-ын барилга байгууламжийн ажлын явцад хяналт тавих тогтолцоо”, “ОХУ-ын барилгын салбарын норм, нормативын баримт бичгийн тогтолцоо ба шинэчлэл”, “ОХУ-ын нийтийн аж ахуйн салбарын тогтолцоо” сэдвээр илтгэл тавина. 


09.00 цагт: Аж үйлдвэрийн яам болон “Монголын жижиг, дунд дэлгүүр эрхлэгчдийг дэмжих холбоо”-той хамтран “Жижиглэн худалдаа эрхлэгчдийн зөвлөгөөн”-ийг Төрийн ордны Их танхимд зохион байгуулна.


09.00 цагт: “Сургуулийн дотуур байрны асуудал” сэдэвт зөвлөлдөх уулзалт Контенинталь зочид буудалд болно. 


10.00 цагт: "Улаанбаатар" чуулгын байранд нийслэлийн Онцгой байдлын газрын 2015 оны тайлангийн хурал, шилдэг албан хаагчиддаа шагнал гардуулах ажиллагаа болно. 


11.00 цагт: Улсын Дээд шүүхээс Өршөөлийн хуулийн хэрэгжилт, Шинэчлэн найруулагдсан Эрүүгийн хууль, Олон Улсын Эрүүгийн шүүхийн хуралдаанд манай шүүгчид оролцоод ирсэн асуудлын талаар мэдээлэл өгнө.


11.00 цагт: НҮБ-ийн Хүн амын сангаас жил бүр гаргадаг “Дэлхийн хүн амын байдал 2015” тайланг танилцуулах Хэвлэлийн бага хурал  Туушин зочид буудлын Сүлд танхимд болно. 


12.00 цагт: Иргэний зориг Ногоон нам Ардчилсан намтай нэгдэх асуудлаар хэвлэлийн бага хурлыг өөрийн байранд хийнэ. /Хаяг: Чингэлтэй дуурэг. Эрх чөлөөний талбай, Оранж Рлаза 6 давхар/


12.00 цагт : Аж үйлдвэрийн сайдын нэрэмжит “Rube Goldberg 2015” тэмцээн АҮЯ-нд эхэлнэ.


18.00 цагт: Эрсдэлгүй Улаанбаатар хотын хөтөлбөрийн хүрээнд "Усны хэрэгцээ, бохирдол судалгаа", "Улаанбаатар хотын Утааг шийдэх арга хэрэгсэл" сэдвүүдээр ээлжит хэлэлцүүлэг МАХН-ын төв байрны Ард түмний индэр танхимд болно. 

Shuud.mn
Сонин хачин
Балт:
Ороо нь ороогоороо Жороо нь жороогоороо..угшил нь адилхан нэг л юм чинь дээ.гайхаад байх юм байхгүй.
2015-12-07
зочин:
Хөөрхий. АН шиг өмхий жорлонд унаж үхэх сайхан байгаа юм байх даа. За даа, тэгээд ч уг гарвалаараа өмхий жорлонгоос гарсан болохоороо өмхий чигээрээ л байгаа даа. Сэжиглэхээр юм алга.Ор ор.Хойдхыг нь уншчихъя.
2015-12-07
зочин:
ИЗНН хөөрхий сөнөж байгаа ажил хийж чаддаггүй АН-тай нэгдэнэ гэдэг нь улс төрийн ажлаа дуусгана гэсэнтэй адил юм даа,
2015-12-07