Улс хооронд 14 сая тонн ачаа тээвэрлэжээ
2015-12-07

Манай улс10 чиглэлд улс хоорондын ачаа тээвэрлэлт хийдэг юм байна. Энэхүү тээвэрлэлтийг нийт 114 аж ахуйн нэгж, байгууллагын 4093 мэргэшсэн жолооч, 4014 хүнд даацын тээврийн хэрэгслээр хийдэг аж. 

 

Өнгөрсөн сарын 25-ны байдлаар улс хооронд 14 сая тонн ачааг тээвэрлэжээ. Ингэхдээ 897.5 мянган тонн газрын тос тээвэрлэсэн нь өмнөх оноос 13.6 хувиар, 724.1 мянган тонн зэсийн баяжмал нь 9.1 хувиар өссөн үзүүлэлт аж. Харин 10.5 сая.тонн нүүрс тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 23.6 хувиар, 652.2 мянган тонн төмрийн хүдэр нь 58.7 хувиар буурчээ. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин