Цагдаагийн нэр барьж, бичиг баримтыг нь хураажээ
2015-12-07

Цагдаагийн нэр барьж, бусдын бичиг баримтыг хурааж, залилсан хэрэг гарчээ. Тодруулбал Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд суух 23 настай, эрэгтэй Д нь “Hyundai Sonata-6” автомашиныг жолоодож явах үедээ энэ үйлдлийг хийжээ. Тэрбээр тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ согтуу байсан бөгөөд Хан-Уул дүүргийн наймдугаар хороонд оршин суух 23 настай, эрэгтэй Т-г “Toyota Prius-20” автомашинтайгаа явж байх үед “Замын хөдөлгөөний дүрэм зөрчлөө” хэмээн зогсоож, цагдаагийн алба хаагчийн нэр барьж бичиг баримтыг нь авч явсан байжээ. 


Хэрэгтэнг шуурхай эрэн сурвалжилж, саатуулан Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийнхэн шалгаж байна.

Shuud.mn
Сонин хачин
irgen:
Eriiin muu tsagdaa
2015-12-07