Ардчилсан намын удирдлагыг уучлалт гуйхыг шаардав
2015-12-07

 

Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа АН, ИЗНН-тай нэгдэх тухай хэлж байсан. Үүнд тайлбар өгөхөөр ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг, дэд дарга М.Энхтайван нар хэвлэлийн хурал хийв.  Хурал зарлагсад “АН-тай нэгдэх талаар албан ёсны яриа хэлцэл явагдаагүй. Иймд нэг нам нь нөгөө намынхаа хууль ёсны эрх, бие даасан байдалд халдаж, нэгдэх гэж байгаа тухай огт үндэслэлгүй мэдээлэл тараасан” хэмээн мэдэгдэв.

 

Хоёр нам нэгдэх талаар Ардчилсан намын удирдлагууд албан ёсны байр сууриа илэрхийлээгүй аж. Гэвч нэг биш удаа дээрх мэдээллийг тараасан нь улс төрийн соёлгүй алхам гэдгийг ИЗНН-ын удирдлагууд хэлж байв. “Худал мэдээллийн уршгаар манай намын гишүүд хот, хөдөөнөөс нэгдэхгүй гэдгээ илэрхийлэн бухимдаж байна. Улмаар намын удирдлагадаа эргэлзэх хандлага ч гарч, намын эв нэгдэл, дотоод ардчилалд хор уршиг тарьж байна” гэж ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг хэллээ.

 

Иймд ИЗНН-аас АН-д хандаж шаардлага хүргүүлж байгаа юм байна. Шаардлагад “АН-ын удирдлагууд улс төрийн намын биеэ даасан байдалд хууль бусаар халдсан энэ үйлдлээ зогсоож, ИЗНН-ын гишүүдээс уучлал гуйхыг шаардаж байна” гэжээ. Цаашид энэ үйлдлээ үргэлжлүүлбэл хуулийн дагуу холбогдох байгууллагад хандах тухайгаа ч шаардлагадаа тусгасан байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
АН монголын ард түмнээс уучлал гуйгаад улс төрөөс зайлах хэрэгтэй, улсын хөгжлийг хэдэн арван жилээр хойш татлаа, ард түмний амьдралыг хүндрүүллээ, тэнэгүүдийн цугларал
2015-12-08
Зочин:
АН ч олон юмны төлөө улс төрийн намууд, төр, төрийн бус байгууллагууд, бүр ард түмнээс уучлал гүйх ёстой шүү.
2015-12-07
Иргэн:
Худал хуурмаг, бохир улс төр хийхээ АН болимоор байна шүү. Арай хэтэрлээ
2015-12-07
Зочин:
зөв ш дээ боломжоо тудтал ашиглахгүй заавал аль нэг намын хаяанд сууж байх
2015-12-07