Тайра Бэнкс найз залуутай болжээ
2015-12-07

“Америкийн дараагийн топ модель” нэвтрүүлгийг санаачлагч, супермодель Тайра Бэнкс ганц бие амьдралдаа цэг тавьж, найз залуутай болсон тухай “www.hollywoodlife.com” мэдээллээ. Тайрагийн найз залууг Эрик Асиа гэдэг бөгөөд зурагчин мэргэжилтэй юм.

 

Хос өнгөрсөн сараас үерхэх болсон байна. Норвеги эр 2007 оноос Тайратай хамтран ажиллаж, 2012 оноос түүний хувийн зурагчнаар ажиллах болжээ. Тэд өчигдөр Лос Анжелес хотноо зохион байгуулагдсан “Оддын үдэшлэгт” хамтдаа оролцсон байна.

 

Тайра сэтгүүлчдэд “Энэ эр миний зүрхийг булаасан” гэж хэлжээ. Тайра найз залуугаасаа таван насаар эгч юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
AZ jargal husie e
2015-12-07
zochin:
AZ jargal husie e
2015-12-07