Хуурамч орос архинаас болгоомжил
2015-12-07

Монгол Улс болон ОХУ-ын иргэд харилцан визгүй зорчдог болсноос хойш хоёр улсын хилээр нэвтрэх иргэдийн тоо эрс нэмэгдсэн. Гэтэл ОХУы-г зориод ирж буй иргэд хуурамч архи, хүнсний бүтээгдэхүүн оруулж ирэх явдал ихэссэн гэдгийг МХЕГ-аас анхааруулсаар байна.

 

ОХУ-ын Красноярск хотод  саяхан долоон иргэн хуурамч архинд хордож нас барсан, 35 хүн хордлогонд орсон байна.  Иргэдийн аминд хүрсэн хуурамч архи манай улстай хил залгаа  Эрхүү, Улаан-Үд хавиар тархсан талаар тус улсын хууль хяналтын байгууллагууд мөн мэдээлжээ.

 

Тэгвэл үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор манай улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шинэ жилийн баяр болох гэж байгаа энэ үед иргэд ОХУ руу зорчихдоо Улаан-Үд, Эрхүү орчмоос оросын виски,  коньяк, архи зэргийг гаалийн баталгаагүй дэлгүүрээс худалдан авч, амь нас, эд хөрөнгөөрөө хохирохгүй байхыг анхааруулж байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Hotoor duuren oros tosgony baraa. ..buun hulhi, hortoi baraa...barag hujaa baraanaas hortoi..mongolchuud yagaad delhii deerhi hamgiin muu heregleh yostoi yum be?
2015-12-08
Зочин:
arxind bas xuuramch gej baixyy, adilxan xor sh dee, xorond bas xulxi xor jinxene xor gej baix uu, tegeed ch xuuchin tsagiin oros bish, bux delxiigeeree oorchilogdood baixad mongolchuud orosuudiig xuuchin tsagiin and noxor gej bodood bna,, orosuud oorchilogdox ni baitugai ax duu uls xurtel oorchilogdoj bna, xulxi chanargui oros xool xuns ideed xordoj baisanaas guril maxaaraa xooloo ideed baij baisan ni dee
2015-12-08
Зочин:
одоо визтэй болго визгүй болсон монгол ямарч ашиггүй болсон дандаа хуурамч чанаргүй бараа орос манай махыг хорих тавьсан оросууд манайхаас мах авахгүй харин өөрсдийгөө хуурамч бараагаа монголруу гаргах дуртай
2015-12-07
Зочин:
гаалийнхан халаасаа биш нүдээ сайн бүлтийлгэ тэгвэл монгол улсын нутаг дээр хэн ч хордохгүй
2015-12-07
хэрэглэгч:
мэргэжлийн хяналт апу-д худалдагдчихаа юу.үнэ 3 дахин хямд шартахгүй л юм билээ
2015-12-07
ccc:
APU-n tolbortei medee
2015-12-07
Зочин:
Visagui bolsony gai
2015-12-07