Ам алдвал барьж болдоггvй
2015-12-08

АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын vvрэг гvйцэтгэгч Л.Эрхэмбаярын орой руу “ам алдвал барьж болдоггvй” гэдэг vг орж байгаа бололтой. Учир нь АН-ын гvйцэтгэх зөвлөл хуралдаж ИЗНН, МVАН-тай нэгдэх асуудлыг хэлэлцсэний дараахан “ИЗНН-тэй нэгдэхэд буруудахгvй, нэгдэхгvй байлаа гээд алдах юмгvй” гээд хэлчихсэн байдаг. Гэтэл ИЗНН-ынхан АН-тай нэгдэхгvй гэдгээ албан ёсоор мэдэгдэж, шаардлага хvргvvлэхээр болжээ. Vнэн хэрэгтээ ИЗНН-ын зvгээс АН-тай нэгдэх талаар албан ёсны ямар нэгэн яриа хэлцэл хийгээгvй гэнэ. Тиймээс засгийн эрхийг барьж байгаа АН улстөрийн бусад намуудын дотоод хэрэгт хууль бусаар оролцох биш 2012 оны сонгуульд амалсан амлалтаа биелvvлэхийн төлөө ажиллах хэрэгтэй. Мөн бусад намын бие даасан vйлдэлд эрээ цээргvй халдах бvдvvлэг байдлаа зогсоохыг шаардсан байна. Тvvнчлэн тухайн шаардлагыг хvлээж авахгvй бол хуулийн дагуу холбогдох байгууллагад хандана гэжээ. Тэгэхээр нэгэнтээ ам алдсан Л.Эрхэмбаяр дарга “шаварт унасан шарын эзэн” гэгчээр хэлсэн vгэндээ эзэн болж, далдуур нэгдэх арга дахин сvвэгчлэх, эсвэл бvдvvлэг алдаагаа засах зам “тавих” болох нь дээ.

 

Эх сурвалж:

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ нэг эргүү амьтан
2015-12-08
зочин:
АН шаварт унасан даа
2015-12-08
би:
их цор, цор гэх аюултай.
2015-12-08