Ирвэс хамгаалагчийн хэрэгт спикер үүрэг өгчээ
2015-12-08

Хууль зүйн сайд Д.Дорлигжаваас ирвэс хамгаалагч Лхагвасүмбэрэл болон  С.Зориг агсны эхнэр Д.Булганд холбогдох хэргийн талаар хэвлэлийн хурлын үеэр  тодруулсан юм. Эрхэм сайд “Хууль зүйн сайд гэдэг хүн бол шалгаж байгаа хэргийн хавтаст хэргийг үзэж хараад тэгэх гэж байна ингэж гэж байна гэж болдоггүй. Зүгээр л мэдээлэл авдаг. Шалгах ажил ямар шатандаа байна, ямар хүч хэрэгслээр ажиллаж байна гэдэгтэй танилцдаг. Би ийм л хэмжээнд мэдээлэл авсан. Байгаль хамгаалагчийн асуудал  анхааралд орсон. УИХ-ын дарга хүртэл үүрэг өгсөн байгаа. Надад өгсөн цагдаагийн мэдээллээр энэ байгаль хамгаалагч эзгүй хээр очоод гэнэт амиа алдчихсан. Яг тухайн үед гэрч, ойр тойрны хүмүүс байгаагүй учир шууд очоод тогтооход их түвэгтэй байгаа. Янз янзын үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл их орж ирж байгаа. Цагдаагийн байгууллага асар олон мэдээллийг захаас нь тодруулахаар ажиллаж байгаа. Энэ бол илрүүлэхэд нэлээд түвэгтэй хэргийн нэг юм шиг байна гэсэн. Булганыг барьж хорьсон хэргийн тухайд надад хэвлэлийн хэмжээний л мэдээлэл байна. Энэ дээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр батлагдсан цагдаа, тагнуулаас бүрдсэн ажлын хэсэг байдаг. Энэ ажлын хэсэг прокурорын байгууллагын шууд хяналт дор үйл ажиллагаагаа явуулдаг. Юу болоод яагаад баривчлав гэдэг дээр илүү мэдээлэл алга” гэлээ.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Илэрдэггүй хэрэг бол улс төрийн эсвэл хөрөнгөтний захиалгын хэрэг байдаг. Ирвэс хамгаалагч залуу өөрөө өөрийгөө хутгаласан, амиа хорлосон хэмээн ямарч мөрдөн шалгах ажил хийгдэж эхлээгүй байхад нийгмийн тархи угаалт явагдсан. Энэ бол хэргийг үйлдэгчдийн зүгээс хийгдэж байгаа. Тэд энэ тархи угаалтаа ямар сувагаар явуулаад байгаа харагдаж байгаа шүү дээ. Цагдаа амь алдахад шууд ажилтай нь холбож шалгадаг. Байгаль хамгаалагч амиа алдахад мөн ийм л байдлаар хандах ёстой. Гурвантэс сумын цагдаа их олон байгаль ба хүний эрхийн хохирлыг дарж итгэх боломжгүй тайлбарууд гаргадаг нь удаж байгаа ялзрал даа
2015-12-09
Ugy:
гэмт этгээд ямар нэгэн ул мөр заавал үлдээсэн байдаг
2015-12-08