Хүндэтгэлийн тоглолт зохион байгуулжээ
2015-12-08

Парис хотноо террористууд өнгөрсөн сарын 13-нд дараалласан халдлага үйлдэж, 130 хүний аминд хүрсэн билээ. Тоглолт болж байсан “Bataclan” цэнгэлдэхийг террористууд барьцаалж, олон хүнийг хохироосон юм. Тэгвэл “U2” болон “Eagles of Death Metal” хамтлаг халдлагаар амиа алдагсдад хүндэтгэл үзүүлэн хамтарсан тоглолт зохион байгуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тоглолт Парис хотын “Accor Hotels Arena” цэнгэлдэхэд зохион байгуулагдаж 10 мянган хүн үзжээ. “U2” хамтлагийн дуучин  Боно “Би тэр өдрийг хэзээ ч мартахгүй. Миний уй гашуу өнөөдрийг хүртэл тайлагдахгүй байна. Харамсалтайгаар амиа алдсан хүмүүсийн төлөө дахин дуулахаар боллоо. Би та бүхний төлөө дуулах болно” гэж хэлжээ.

 

Хүндэтгэлийн тоглолтын үеэр халдлага гарахаас урьдчилан сэргийлж, цэнгэлдэхийг 500 гаруй цагдаа хамгаалсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин