Мөнгө гуйдаг хүүхдүүдээс болгоомжил
2015-12-09

Түргэн хоолны газарт утсаа алдсан дуудлага өнгөрөгч хоногт цагдаагийн байгууллагад хоёр удаа иржээ. Уг хулгайн хэргийг нэг этгээд буюу Сүхбаатар дүүргийн 24 дүгээр оршин суух хаягтай 14 настай, эрэгтэй Т нар үйлдсэн болохыг цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, илрүүлсэн байна.

 

Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд суух Б /эр.16н/, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд суух Т /эр.14н/ нар нь Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны “Венди бейкери” түргэн хоолны газраар үйлчлүүлж байсан эмэгтэй М-ээс мөнгө гуйж анхаарлыг сарниулан  гар утсыг нь хулгайлсныг илрүүлжээ. Хулгайн хэрэг үйлдсэн хүүхдүүд мөн аргаа ашиглаж, тус дүүргийн гуравдугаар хороонд байрлах “UB” кебаб түргэн хоолны газрын үйлчлүүлэгч Э-ийн гар утсыг ч хулгайлсан байна. Эдгээр хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ. 

 

Гар утсаа хулгайд алдсан иргэд цагдаагийн байгууллагад цаг алдалгүй хандсаны дүнд гэмт этгээдийг шуурхай илрүүлсэн байна. Иргэдийг олон нийтийн газраар үйлчлүүлж байхдаа хулгайчаас болгоомжилж, өөрийн эд зүйлдээ тавих хараа хяналтаа сулруулахгүй байх. Өмч хөрөнгөө хулгайд алдсан тохиолдолд яаралтай цагдаад хандахыг анхааруулж байна.

 

Б.Хүлэг

 

 

Shuud.mn
Сонин хачин
nz:
bi bas ochigdor utasaa aldtsoon yahuu 2 emegtei 2 eregtei orj ireedl us zalguulval yajuu enee teree gj xudlaa yrij anxaaral satniulj bgad utadiig mn avaad gartsan bnalee
2015-12-09
Зочин:
Yamar geechiin humuujiltei huuhduud ve ! Ochgdr arhi unertuulsen 14-16 orchim eregtei huuhed mongo guigaal yavjiisan, bas zugeergui 2laa shuu.
2015-12-09