Шумбагч хөлгөөс пуужин харважээ
2015-12-09

Сири улсад цэргийн ажиллагаа явуулж буй Оросууд өчигдөр анх удаагаа “БН-521” шумбагч хөлгөөс пуужин харваж, хэт даврагчдад цохилт өгсөн тухай “TASS” агентлаг мэдээллээ.

 

“Калибр пуужин Сирийн Ракка хотноо цохилт өгсөн. Ажиллагааны үеэр шумбагч усан дор байсан” хэмээн ОХУ-ын Батлан хамгаалах яамны сайд Сергей Шойгу гэж хэлжээ. Ерөнхийлөгч В.Путин “Пуужин ердийн болон цөмийн цэнэгээр аль алинаар нь тоноглогдсон байсан” гэж мэдэгдсэн байна.

 

Латикия хотноо байршиж буй Оросын цэргийн баазаас хөөрсөн “ТУ-22” бөмбөгдөгч онгоц 72 цагийн дотор “Халифын вант улс” бүлэглэлийн 69 байршилд агаараас цохилт өгч, устгажээ.

 

Өчигдрийн ажиллагаагаар хэт даврагчдын эзэмшлийн зэвсгийн агуулах, нефть хадгалах газар болон тусгай сургуулийг устгасан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ene hi sonic zuil shu udurt heden zuugaar ni bumbugduj baihad ustadgui owoo garuud we
2015-12-10