Оросын иргэн хэт даврагч болжээ
2015-12-09

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд ОХУ-ын иргэн Анатоли Земланка гэх 28 настай залуу элссэн болохыг тагнуулынхан тогтоосон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Залууг хэзээ тус бүлэглэлд элссэн болохыг тогтоогоогүй ч түүнийг хэт даврагчид Жихади Влад хэмээн дууддаг байна. Тэрбээр өчигдөр твиттертээ 28 настай Путин хэмээн бичиж “Үр хойчийг чинь хөнөөж, цусанд будах болно. Та нарын нүдэн дээр хүүхдүүдийг чинь хөнөөх болно” гэж жиргэжээ.

 

Тагнуулын байгууллагаас мэдээлснээр “2014 оны долоодугаар сард Анатоли Земланка Туркээс Сири улс руу очсон” гэсэн байна. Дээрх мэдээллийн дараа залуугийн ээж 53 настай Светлана “Миний хүү хүрээд ир. Ээж нь хүлээгээд сууж байна. Миний хүү зугаалах их дуртай. Тэр өдөр ч гэсэн Египет явна гэж хэлсэн. Хэдэн сар чимээгүй байснаа нэг мессеж явуулсан. “Ээжээ санаа зовох хэрэггүй. Би гэр бүлтэй болсон” гэж бичсэн байсан. Би үнэхээр харамсч байна” гэж бичжээ.

 

Залуугийн ахыг Тарас Земланка гэдэг. Тэрбээр дүүгийнхээ тухай “Би итгэхгүй байна. Үнэхээр итгэхийн аргагүй юм” гэсэн байна.

 

Өнгөрсөн долоо хоногт хэт даврагчид барьцаанд байсан Орос иргэний аминд хүрсэн билээ. Барьцааны иргэнийг Оросын тагнуул хэмээн мэдэгдсэн бөгөөд цаазын ял гүйцэтгэсэн хэт даврагч хүртэл орос хүн байсан юм. Цаазын ял гүйцэтгэсэн эрийг Анатоли Земланкагийн боксын дугуйлангийн багш байсан хэмээн гэрчүүд мэдээлжээ. Тарас “Би эрийг танина” хэмээн сэтгүүлчдэд хэлжээ.

 

Амиа алдсан эрийг Магомед Кашев гэдэг. Түүнийг тагнуулч эсэхийг хараахан тогтоогоогүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
хэт даврагч гэдэг чинь дэндүү даварчихсан гар гэсэн үг үү
2018-09-11
хэхэ:
заа иймэрхүү нөхдүүд хаа сайгүй л бий дээ
2015-12-09