Намдагийн Дашнямд Төрийн соёрхол хүртээв
2015-12-09

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар  Монгол угсаатнуудын их түүх, уламжлал, соёл, гүн ухаан, сэтгэлгээний онцлогийг илтгэсэн Монголын сэдэвт гарамгай бүтээлүүд урлаж хүн төрөлхтөний оюуны санд бахархам хувь нэмэр оруулж байгаа уран барималч, зураач Намдагийн Дашням /Даши Намдаков/-д 2015 оны Төрийн соёрхлыг хүртээв.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Төрийн соёрхлыг Намдагийн Дашнямд  гардуулан өгөв. Төрийн соёрхол хүртээх тухай Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан уншиж сонсголоо. Уг зарлигт “Монгол угсаатнуудын их түүх, уламжлал, соёл, гүн ухаан, сэтгэлгээний онцлогийг илтгэсэн Монголын сэдэвт гарамгай бүтээлүүд урлаж хүн төрөлхтөний оюуны санд бахархам хувь нэмэр оруулж байгаа Даши Намдаков – Намдагийн Дашнямд Монгол Улсын Төрийн соёрхол хүртээсүгэй” гэжээ.

 

ОХУ-ын Урчуудын холбооны гишүүн, Буриадын Гавьяат жүжигчин, ОХУ-ын Уран зургийн академийн гишүүн, Италийн Урлагийн академийн гишүүн, уран барималч, зураач Даши Намдаков буюу Намдагийн Дашням нь Буриадын Чита хотын ойролцоо орших Укурик тосгонд 1967 онд төржээ. Тэрбээр Красноярскийн Уран зургийн институтыг ОХУ-ын Уран зургийн академийн академич Лев Головницкий багшийн ангид төгссөн байна. Даши Намдаков нь анхны бие даасан үзэсгэлэнгээ 2000 онд Эрхүүгийн уран зургийн музейд нээсэн ба түүний уран баримал Эрхүүгийн Уст-Орд хотод 2003 онд анх удаа сүндэрлэжээ. Үүнээс хойш уран бүтээлчийн нэр дэлхийд алдаршин Казахстан, ОХУ, Их Британи, Итали зэрэг улсад үзэсгэлэнгээ гаргахын зэрэгцээ өөрийн бүтээсэн хөшөө баримлыг босгожээ.

 

Даши Намдаков нь Сергей Бодровын “Монгол” кинонд уран сайхны дизайнераар ажиллаж, ОХУ-ын киноны салбарын шилдэг шагналууд болох “Цагаан заан”, “Алтан бүргэд” зэргийг хүртсэн юм. Түүний Монгол Улс, Буриадын урлагийн салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж Монгол Улсын Алтан гадас одонгоор 2013 онд шагнасан. Мөн тэрбээр Тувагийн Төрийн шагнал хүртэж байв.

 

Даши Намдаковын уран бүтээлүүд нь Санкт-Петербургийн Эрмитаж болон дэлхийн нэр хүндтэй олон музейд хадгалагдаж, Их Британи, ОХУ, Герман, Франц, Бельги, Швейцари, Финланд, Япон, АНУ, Тайванийн нэртэй улстөрч, бизнесмэнүүд түүний бүтээлүүдийг шимтэн цуглуулдаг байна. Тэрбээр гол төлөв хүрлээр уран бүтээлээ туурвидаг бөгөөд Лондон, Москва болон Италийн Пиетрасанта хотод урлангаа байгуулжээ.

 

Даши Намдаковын уран бүтээл нь зөвхөн Буриад, ОХУ-ын төдийгүй дэлхийн уран баримлын чиг хандлага, энэ урлагийн салбарт хувьсгал хийж байгаа гэдэгтэй олон улсын судлаачид санал нэгддэг. Түүний уран бүтээлийг “Орон зай, цаг хугацааны хязгаарт баригдаагүй мөртөө, сэтгэл татам, ер бусын, гайхалтай сэтгэгдэл зэрэг төрүүлдэг” хэмээн шүүмжлэгчид тайлбарласан байдаг.

 

“Даши Намдаков бүтээлдээ эртний аман зохиол, үлгэр туулийн дүрийг орчин үеийн авангард хэв маягт оруулан чадварлаг дүрсэлж чаддаг. Ингэхдээ тухайн бүтээлийн хэв загвар, хэмжээ, харьцаа, классик байдал, дорнын өнгө аясыг хамгийн оновчтойгоор тохируулж чаддагаараа онцлогтой. Түүний бүтээлүүд нь эртний түүх, асар их эрч хүчийг өөртөө шингээсэн мэт байдаг. Яг л балар эртнээс гэнэт өнөө цагт хүрээд ирсэн мэт” хэмээн урлаг судлаачид Даши Намдаковын уран бүтээлийн тухай ярьжээ.

 

Даши Намдаковын зарим сор бүтээлээс дурдвал: Чингис хааны хүрэл хөшөө, “Одон оронч” баримал, “Луу” баримал, “Цам”, “Чингис хаан”, “Морьтон”, “Хаан”, “Бөмбөртэй лам”, “Цантай лам”, “Бяцхан Будда”, “Морь”, “Настай дайчин”, “Гүнж”, “Чинээлэг бэр”, “Шашны ёс”, “Бай”, “Зэрлэг”, “Дайчин Чингис”, “Шонхортой дайчин”, “Эвэртэй дуулгатай дайчин”, “Бөх” зэрэг бүтээлүүд юм.

 

Shuud.mn
Сонин хачин
Haha:
Dashii namdakov aztai yumaa alia barimalaa undur uneer zarchlaa soyrhol ch avlaa odoo elbegee ahiinhaa hushuug hyrdan hiiigeed zar
2015-12-09
Мөнхжаргал:
Хүнд нь бус бүтээлд нь өгдөг цорын ганц шагнал бол Төрийн соёрхол . Ийм муухай Чингис хааны хөшөө бүтээлээ гэж өгч буй юм уу? Ноднин Хонхны дуу - нд өгч балайтаад байсан. 12 сарын 10 - нд энэ шагналыг хүртээдэг болсноос хойш замарч гүйцлээ.
2015-12-09
зочин:
дуу дуулдаг баясгалан гэдэг авгай мэтэд өгч байсанд орвол иймэрхүү улсдаа өгвөл зүгээр шдээ. тэгээд нөгөө баясгалан нь яав эрчүүдийн боожгой төөлөөд алга боловоо гэж ккк
2015-12-09
зочин:
ёстой нүдээ олжээ. баяр хүргье
2015-12-09
Наран:
Манай урчууд залхуугаасаа салж ухаанаа дайчилж хичээхгүй бол болохоо байлаа шүү, Таминь ээ
2015-12-09
Зочин:
ШАГНАЛ НҮДЭЭ ОЛЖЭЭ. ИХ МОНГОЛ СЭРГЭЖ БАЙНА
2015-12-09
Зочин:
Uhaantai shiidver bna.Bid delhiin mongolchuudiig turuulj uneleh estoi.Boldiig shagnaagui shiitgetsen yum shte ug n.Bold nasan turshdaa ichij amidrah bolno.
2015-12-09
Зочин:
MANAI BARIMALCHID ENE HEMJEENII YM SETGEED HIIJ CHDHGUIM BHDAAAA NEEH HETSUU YM BISH L BAIMAARIIIN
2015-12-09
Баяр:
Элбэгдоржид мэдрэмж алга. Эхлээд Болд дуучин, дараа нь Каплан, тэгээд Мөнхбаяр, одоо энэ хүн.
2015-12-09
Зочин:
Nudee oljee
2015-12-09