Нисэх буудалд халдлага үйлджээ
2015-12-09

“Талибан” бүлэглэл Афганистаны Кандагар хотын нисэх буудалд халдлага үйлдэж, эзлэхийг санаархсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Тэд цэргүүдтэй харилцан буудалцаж, есөн хүний аминд хүрчээ.

 

Гэрчүүдийн мэдээлснээр “Талибанчууд нисэх буудлын хаалгыг эвдэлж, нэвтрэхийг завдсан” гэжээ. Тус нисэх буудлын цогцолборт “НАТО” болон Афганистаны цэргийн удирдлагуудын төв байр байршдаг юм. Кандагар хотын засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Кнопалвак “AFP” агентлагт “Халдлагаар энгийн иргэд амиа алдсан” гэж ярьжээ.

 

Талибанчууд өнгөрсөн сард тус хотод халдлага үйлдэж, 80 хүний аминд хүрчээ. Мөн Кундуз хотыг хяналтадаа авсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
hi:
Kabul, Mazar I shaript bgaa Mongolchuud
2015-12-10
Зочин:
Mongolyn tsereg hamgaaldag buudal bish biz de
2015-12-09