АН ярьсанаасаа ухарсан
2015-12-09

 

 

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд өнөөдөр байнгын хорооны хуралдаанд оролцоогүй. УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол өнөөдөр МАН-ын бүлгийн "Морин цаг" уулзалтад оролцож мэдээлэл хийсэн. Энэ үеэр цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодруулсан юм.

 

-Сонгуулийн хуультай холбоотойгоор МАН-ын бүлгийн гишүүд байнгын хорооны хуралдаанд оролцсонгүй гэх яриа байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?

 

-Төрийн ордон эл хуль, байнгын хороодын хуралдаан хойшилсон нь АН-ынхан ярьсан, хэлэлцсэн зүйлээсээ ухарч байгаатай л холбоотой. УИХ-аар 2016 оны төсөв хэлэлцэх үед сонгуулийн хуулиа хамгийн зөв байдлаар шийдье гэсэн. Монголын ард түмний өгсөн санал тоологддог, сонгууль шударга ил тод, саналаа өгсөн иргэд “Миний санал тоологдсон нь баталгаатай, би өөрийнхөө өгсөн саналыг хянаж үзье” гэж яриад байна. Сонгуулийн хуульд оруулах гол өөрчлөлтийнхөө нэгийг саналын хуудсыг автомат машинаар тоолъё, дээр нь гар хяналтын тоолого явуулъя. Сонгууль маргаангүй, будилаангүй болсон гэдгийг баталгаажуулах гол үндэс нь хоёр хэлбэрээр тоолсон байхад улстөрийн намууд ямар ч маргаан үүсгэхгүйгээр хүлээн зөвшөөрнө гэж үзсэн. Харамсалтай нь, энэ асуудлыг ярилцахгүй гэж АН-ын бүлэг шийдвэрлэсэн учраас УИХ дахь МАН-ын бүлгийн хувьд өнөөдрөөс эхлэн байнгын хорооны хуралдаанд оролцохгүй бусад улс төрийн намуудтай хамтран сонгуулийг маргаангүй, шударга явуулах боломжийг хуулиар бүрдүүлж өг гэдэг шаардлага тавиад харж байна.

 

Сонгуулийн хуулийг өөрчлөх шаардлагатай олон асуудал бий. Жишээ нь Увсын тойргийн сонгуулийн маргаанаар Үндсэн хуулийн цэцэд үүсгэсэн гомдлын шийдвэр саяхан гарлаа. Бүтэн гурван жилийн дараа маргаан шийдвэрлэгдэнэ гэдэг Монголын ард түмний санал яаж үнэгүйдэж, ардчиллынхаа үнэт зүйлээс яаж ухарч байгаагийн бодит жишээ.

 

Өвөрхангайн тойргийн сонгуулийн маргааныг яаж шийдлээ. Дүүргийн нэг шүүгч сууж байгаад өрсөлдөгчөөсөө 6000 хүний саналаар илүүрхэж ялалт байгуулсан нэр дэвшигчийг нь цуцлаад шийдвэр гаргаж байх жишээтэй. Тийм учраас  Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахдаа сонгуулийн маргааныг Улсын Дээд Шүүхийн гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэдэг байх, сонгуулийн маргааныг 60 хоногийн хугацаанд шийдвэрлэдэг байх гэдгийг хуульчлах ёстой гэж МАН үзэж байна.

 

-АН-ын зүгээс танай намд хандаад сонгуулийг есдүгээр сард зохион байгуулъя гэж санал тавьсан уу?

 

-Тийм санал тавиагүй. Одоогийн сонгуулийн хуулиар УИХ-ын сонгуулийг зургадугаар сарын сүүлийн долоо хоногт зохион байгуулна гэж хуульчилсан байдаг.

 

-Хэрвээ сонгуулийг есдүгээр сард зохион байгуулах санал тавьбал хүлээж авах болов уу?

 

-Хуулиа л барина. Дэмжих боломжгүй.

 

-УИХ хуульд заасан хугацаанд багтаан Сонгуулийн хуулийг өөрчилж чадахгүй бол яах вэ?

 

-Хэрвээ УИХ 2015 оны арванхоёрдугаар сарын 31-н гэхэд Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж баталж чадахгүй бол ирэх оны сонгууль 2011 онд баталсан хуулиар л явна.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ Оюунхорол нөгөө хар машины үр дүнд гарч ирсэн биз дээ. Тэгээд өөрийгөө луйвардаж гарч ирсэн гээд хараагаад байгаа юм уу хаашаа юм. МАН гэж эргүү тэнэгүүдийн цуглуулга юмаа даа. Аливаа бохир ажлыг хүн л хийдэг хэрвээ сонгуулийн саналыг гараар тоолбол дахин 2008 оны 7-р сарын 1 давтагдана сонгуулийг луйвардана даа. Хар машин МАН-аас урвасан учраас больж сурсанаараа гараар тоолж будлиантуулна гэж үхэлдээд байгаа юм байна даа. Сонгуулийн автомат машинд итгэхгүй гэж байгаа бол ухаалаг утас, интернэт, компютер, бүх дэвшилтэт технологиос татгалзая гэж уриалаад байгаа юм байна даа ичмээр амьтадыг дагаж салбагнасан амьтад ч олдох юм ккк. Нэг кг будаа авсан электрон жинд итгэхгүй гараараа тоолдог юм уу МАН-ынхаан туслаарай ккк
2015-12-13
Saraa:
Эрхэм Ерөнхий сайд асан 6 сар хийсэн Ш.Гунгаадоржийн талаар ард түмэн их буруу ойлголттой явдаг, бодит амьдрал дээр энэ хүн бол -их бялдууч, өөрт хэрэгтэй хүнтэй л харьцдаг, өөрөөр хэлбэл хариу ашиг хардаг зантай -2дахь эхнэр нь болох Ц.Амгалан нь мөнгө, эд хөрөнгийн асар их шуналтай, сэтгэц-мэдрэлийн асуудалтай, атаач хэл амтай -ноён нуруугуй, яаж ч араар чинь ярьж мэднэ, сайхан чихэн дээр цэцэг ургуулна -унжсан бүдүүн гэдэс шигээ эд хөрөнгөө хүүхдээсээ ихэд харамладаг, хүнд алдчих вий гэж шаналдаг -эрдэнийн эрх хүзүүндээ зүүсэн амьд хүүр шиг -Хан-Уул дүүргийн нотариатыг ашиглаж 2013 онд эрүүгийн холбогдох хууль зөрчиж баригдсан -одоогийн эхнэр Ц.Амгалангийн хамт зөвхөн өөрсдийнхөө төлөө амьдардаг, гэр бүлийн булай байдлаа ихэд нуудаг -анхны эхнэрийн нэг хүү нь ааваасаа тусламж авч чадаагүйн улмаас амиа бүрэлгэж бурхан болсон түүхтэй -асар хуурамч ууртай зан гаргагч, хүүхдүүдээ дарамтлагч этгээд.
2015-12-10
болд:
тэнэг дональдан амт юу гээд ард түмний нэр бариад хуцаад байгаа юм
2015-12-09
Батэрдэнэ:
МАНгарууд өөрсдийгөө ард түмэн гээгүй юм бол ард түмэн автомат машинд эргэлзээгүй. Та нар л сурсан гар тооллогын луйвраа ахин хийх гээд сонгуулийн маргаашнаас л хар машин гээд донгодоод эхэлсэн. Гар тооллогын луйвар хийхгүй л бол МАН ялахгүй гэдгээ мэдсэн болохоор л ингэж улайраад зүтгээд байгаа юм.
2015-12-09
Зочин:
teneg abgai
2015-12-09