Канад суралцах албан хаагчдын тоог нэмэх санал гаргав
2015-12-09

Батлан хамгаалах яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, хошууч генерал З.Болдбаатар өнөөдөр Канад улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, хурандаа Франк Эбнерийг хүлээн авч уулзлаа.

 

 

Уулзалтаар талууд Монгол, Канадын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцсон байна. Тухайлбал, хоёр талын харилцааны гол чиглэл нь энхийг сахиулах ажиллагаа болж байгааг тэмдэглээд энэ чиглэлд хамтын ажиллагаагаа улам хөгжүүлэх сонирхолтой байгаагаа хошууч генерал З.Болдбаатар онцлов. Мөн Канад улсад цэргийн мэргэжлээр суралцах цэргийн алба хаагчдынхаа тоог ч нэмэгдүүлэх талаар ярилцжээ. 

Shuud.mn
Сонин хачин