Цэцийн дүгнэлтийг авбал ипотекийн зээлийн хүү нэмэгдэнэ
2015-12-10

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын дарга танилцуулсан. Үүний  дараагаар УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай”  болон  “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай”  УИХ-ын тогтоолын төсөлд завсарлага авч байгаагаа мэдэгдлээ.

 

УИХ-ын дарга З.Энхболд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийг хуралдаандаа оролцохыг сануулав. УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулж, алх цохисны дараагаар гишүүд картаа сугалан хуралдааныг орхин гарах нь ирцэд нөлөөлдөггүй байна. Хуралдаанаар .Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ҮХЦ-ийн 2015 оны 15 дугаар дүгнэлт үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Энэ асуудлаар өмнөх долоо хоногт УИХ дахь МАН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авсан юм.

 

Иргэдийн  өмчилж авсан газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг бүрдүүлэх уг хуулийн заалтыг ҮХЦ Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн юм. Байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцээд ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн.

 

Харин “УИХ Цэцийн гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрвөл ипотекийн зээлийн хүү хуучин хэвэндээ очно гэдэг бичгийг Санхүүгийн зохицуулах хорооноос бичиг ирүүлсэн. Газар бол 3 өрөө  байртай адил хөрөнгө” гэдгийг УИХ-ын дарга онцоллоо. УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж:

 

-Иргэн хүн шударгаа өмчтэй болох хэрэгтэй. Өмчөө иргэн хүн яаж эзэмших вэ гэдгийг мэдэх ёстой. Хүний эрхэнд халдаж болохгүй. Цэцийн дүгнэлтээр ломбардуудыг бүгдийг нь зогсооно. Өмчийн олон хэлбэр байдаг. Гар утсаа ломбардад тавиад зээл аваад барьцаалдаг. Хэрвээ энэ дүгнэлтийг хүлээж авбал ямар нэг барьцааны харьцаагүй болно. Зээл өгдөг банк байхгүй болно шүү.   Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийг зөрчиж байна. ҮХЦ-ийн бүрэлдэхүүний асуудлыг ярих болж гэлээ.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Банкны лоби
2015-12-10
Zochin:
Zeel olgochihood daraa ni huu ni nemegddeg gej yu bhav dee. Ugiin strestei bhad bitgii ingej humuusiig dahin daramtand oruulad bai l daa.
2015-12-10
zochin:
Ene setguulch neeree oron garan yum bichih yum daa..... asuudliig oilgoj ... yadaj humuusiin helj bgaa ugiig buten sonsood bichmeer yum daa chaavaas ....
2015-12-10