“Дэлхийн экспо-2017”-д оролцох гэрээнд гарын үсэг зурлаа
2015-12-10

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 415 дугаар тогтоолоор Казакстан Улсын нийслэл Астана хотноо 2017 онд зохион байгуулагдах “Ирээдүйн эрчим хүч” сэдэвт “Дэлхийн экспо-2017” оролцох Монголын талын ерөнхий комиссараар Эрчим хүчний сайд Д.Зоригтыг томилсон билээ.

 

 

Эрчим хүчний сайд Д.Зоригт Казакстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд К.И.Кобландиныг хүлээн авч уулзаж “Ирээдүйн эрчим хүч” сэдэвт “Дэлхийн экспо-2017” оролцох гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ гэрээгээр Касзакстаны талаас Монгол Улсад “Дэлхийн экспо-2017”–ны үеэр 350 ам дөрвөлжин метр үзэсгэлэнгийн талбайг үнэгүй олгох бөгөөд бусад дэмжлэг тусламж үзүүлэхэд бэлэн байгааг нотолжээ.

 

“Дэлхийн экспо-2017”-д Монголын талын оролцох ажлыг зохион байгуулахад Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим голлох үүрэгтэй оролцох аж.

Shuud.mn
Сонин хачин