Сургуульд тэсрэх бөмбөг байршуулсан гэжээ
2015-12-10

Унгар улсын нийслэл Будапешт хотноо байрлах Британийн дунд сургуульд террористууд тэсрэх бөмбөг байршуулсан хэмээн мэдэгдэж, тус улсын удирдлагуудыг заналхийлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Нэг этгээд цагдаагийн газар руу 8.30 цагт залгаад “Сургуулийн өмнөх талбайд тэсрэх бөмбөг байршуулсан. Тун удахгүй цус урсч, биднийг санан дурсах болно” гэж хэлжээ.

 

Энэхүү дуудлагын дараа Унгарын цагдаа нар сургуулийн үйл ажиллагааг зогсоож, сурагчдыг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна. Цагдаа нар үнэрч нохойны тусламжтай тэсрэх бөмбөгийг хайсан ч ямар нэгэн сэжигтэй зүйл олоогүй гэнэ.

 

Будапешт хотноо суугаа Британийн элчин сайдын газар “Энэ асуудалд тагнуулын байгууллагатай хамтран ажиллахаар болсон” гэж мэдэгджээ.

 

Сургуулийн удирдлагууд цагдаагийн газар руу залгасан этгээдийг баривчлах хүртэл сурагчдыг хүлээн авахгүй гэдгээ илэрхийлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
j35i:
Ер нь хүүхдүүд ямар буруутай юм бэ, эрх баригчдынхаа бодлого, шийдвэрийг тэд ойлгохгүй ш дээ...........
2015-12-10