Парис: Амиа золиослогчийн хэн болохыг тогтоожээ
2015-12-10

Парис хотноо халдлага үйлдэж байхдаа өөрийгөө золиослосон гурав дахь этгээдийг таньж, аль улсын иргэн болохыг тогтоосон тухай “CNN” агентлаг мэдээллээ. Халдлагын эхэнд гурван террорист этгээд тоглолт зохион байгуулагдаж байсан Батаклан цэнгэлдэхийг барьцаалж, өөрсдийгөө золиослосон билээ.

 

Цагдаагийнхан тусгай мөрдлөгө явуулсны үр дүнд өөрийгөө золиослосон гурав дахь этгээдийг таньж чаджээ. ДНК-ийн тусламжтай түүнийг Францын иргэн болохыг тогтоосон байна. Амиа золиослогчийг Фоуед Мухаммед Аггад гэдэг аж. Тэрээр 23 настай бөгөөд ээжийнхээ хамтаар Страсбург хотноо амьдардаг байжээ.

 

Аггадаас гадна амиа золиослосон хоёр этгээдийг Омар Исмайл Мостефай, Сами Амимоур болохыг тогтоосон юм. Тэд Франц, Белгийн иргэншилтэй бөгөөд 2014 оны долоодугаар сард Сири улсад очиж, хэт даврагч болцгоосон байна.

 

130 хүний аминд хүрсэн халдлагыг санаачилсан гол сэжигтэн Салах Абдесламыг интерполын тусламжтай эрэн сурвалжилж байна. Салахыг халдлагын дараа Унгарын хилээр нэвтрэхэд туслалцаа үзүүлсэн хоёр этгээдийг мөн хайж эхэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Het davragch het davragch l geh yum het hyamragch gevel buh talaaraa utga niitsne ed yaahaaraa yund davarsiin be yag unendee evropuud uursduu het davragchid uursduusuu busdiig hun gej uzehguu kolonchilj tsulumchuud hojim ni nohoi shig haritsaj uls undestneer hevtuulj deerelhej baih sanaatai hudlaa hunii erh hunlev yos geed hutsaad baihaas yag unendee ter hunleg yos ni yaduu buurai orond l jinheneeree orshin baihaas jujig helbereer evrop shig baidgui yum
2015-12-10