Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун өчигдөр олон улсад хандан мэдэгдэл хийсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр мэдэгдлийнхээ эхэнд “Хойд Солонгос улсад устөрөгчийн бөмбөг бий” хэмээн мэдэгджээ.
Удирдагч “KCNA” агентлагт “Тусгаар тогтнол, аюулгүй байдал, ард түмнийхээ сайн сайхны төлөө дээрх цөмийн зэвсгийг турших болно. Энэ үг худал биш. Хойд Солонгос цөмийн зэвсэгтэй хүчирхэг гүрэн болсныг мэдэгдэж байна” гэж хэлжээ.
Ким Чен Ун намын нөхдийнхөө хамтаар өчигдөр Пхеньян хотноо байрлах цөмийн зэвсгийн үйлдвэртэй танилцсан байна.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |