ЦЕГ тэргүүлжээ
2015-12-10

Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан “Шударга ёсны төлөө-2015” уралдааныг улсын хэмжээнд зохион байгуулж, уралдаанд шалгарсан байгууллага, хүмүүст өнөөдөр шагнал гардуулав.

 

Хээл хахууль, хүнд суртлаас ангид төрийн үйлчилгээг иргэд, олон нийтэд хүргэж байгаа, шударга ёсны манлайллыг салбар бүртээ, байгууллага дотроо нэвтрүүлж буй тэргүүний арга туршлагыг улс орны хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд мэдээлэх, тэдгээрийг урамшуулах зорилгоор энэ арга хэмжээг зохион байгуулжээ.

 

“Ил тод, нээлттэй цахим хуудастай байгууллага” уралдааны номинацид иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, олгож буй зөвшөөрөл, бүртгэлийн ажиллагааг цахимжуулах, иргэдийн хяналт, оролцоог идэвхжүүлэх зорилгоор www.smartpolice.mn цахим үйлчилгээг нэвтрүүлж, энэ оноос www.service.police.gov.mn болгон өргөжүүлж төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн ажиллаж байгаа Цагдаагийн ерөнхий газар шалгарсан байна. 

 

Харин Улсын нэгдүгээр эмнэлэг “Эрүүл мэндийн салбарын шударга байдлыг дэмжих аянд идэвхтэй оролцсон хамт олон, байгууллага”, Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргын Тамгын газрын хамт олон “Төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй, түргэн шуурхай хүргэх талаар шинэ санал, санаачилга гаргасан төрийн байгууллага”, “Идэвх, санаачилгатай эрх бүхий албан тушаалтан” шагналыг Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Сансармаа шалгарсан байна.

 

Мөн “Нийгмийн дэвшил эмэгтэйчүүдийн хөдөлгөөн”, нийслэлийн ерөнхий боловсролын 79 дүгээр сургууль, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Сувдаа, Монголын Сурагчдын холбоо төрийн бус байгууллага, орнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хамт олон “Шударга ёсны төлөө-2015” уралдааны шагналыг хүртжээ.

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
шагнал авах гэж ажлаа хийх ёстой юм байх даа дээр нь их гоё үгтэй нэр хаягтай юм хэлж нэвтрүүлсэн гээд л байдаг хэнд хүрч байгаа юм нүдэнд харагдаж гарт баригдсан олны сэтгэлд хүрсэн зүйл алга худлаа цаасан буу хийдэг үе нь өнгөрч програм гэсэн гадаад үгээр халхавч хийсэн ажилгүй нөхдүүд
2015-12-10