Өнөөдөр болох үйл явдлын тойм
2015-12-11

Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтсийн байранд

09.00 цагт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Нээлттэй хаалганы өдөрлөг”  зохион байгуулна. Утас: 266338

 

Шангри-Ла зочид буудлын хурлын их танхимд

09.00 цагт “Хөдөлмөр хөгжлийн үндэс” сэдэвт Хөдөлмөрийн Үндэсний чуулган- 2015”  болно.

 

ШУТИС Төв номын сангын 604 тоотод

09.00 цагт "Зочлох үйлчилгээний салбарын хөгжил, төлөвшил" сэдэвт онол практикийн хурал  болно.

 

ШУТИС Төв номын сангын 604 тоотод

10.00 цагт "Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын төлөвшилд иргэний нийгмийн оролцоо” сургалт хэлэлцүүлэг Континентал зочид буудалд болно. Сургалтанд Босниа Герцоговинагийн Хэвлэлийн Зөвлөлийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал, хатагтай Лиллиана Зуровак оролцож, олон улсын туршлагаас хуваалцана. Утас: 99138780

 

Монголыг Үндэсний музейд

10.00 цагт “Пэлжидийн Гэндэн-120 жил” сэдэвт үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал, эрдэмтэн Ч.Дашдаваагийн бүтээл “П.Гэндэн Коментернд” шинэ номын нээлтийн ёслол  болно. Утас: 99123922, 99114335, 70110914

 

НЗДТГ-ын А танхимд

10.00 цагт НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан   болно.  Хуралдаанаар нийслэлийн өмчийн хэд хэдэн барилга байгууламжийг бүртгэн авах, балансаас балансад шилжүүлэх асуудлыг хэлэлцэхээс гадна “Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ыг хэлэлцэнэ.  Утас: 88781218, 325044

 

МҮЭСТО-нд

11.00 цагт Монгол улсад Геодези, зураг зүйн салбар үүсч хөгжсөний 85, Төрийн захиргааны байгууллага үүсэн байгуулагдсаны 45 жилийн ой хүрээнд зохион байгуулагдаж буй арга хэмжээ болно. Утас: 262461, 98512323, 94902808.

 

НЗДТГ-ын Б танхимд

11.00 цагт Ашиглалтын шаардлага хангахгүй болсон Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай 5, 6, 7, 8, 16, 24 дүгээр байрны барилгажилтын төсөл боловсруулах, ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Металл энд вүүд”, “Өндөр баганат” ХХК-д Нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбат  батламж гардуулна.

 

Үндэсний статистикийн хорооны байранд

11.00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2015 оны эхний 11 сарын байдлаарх хэвлэлийн бага хурал болно. Утас: 261502

 

"Хурд" хорооллын зүүн талд

11.30 цагт Хан-Уул дүүргийн 15-р хороонд анх удаа шинээр ашиглалтанд орж буй 130-р Бага сургууль, 218-р цэцэрлэгийн нээлт  болно. Утас: 99263060, 90064111

 

Улаанбаатар хотын музейд

12.00 цагт Монгол Улсад нисэх загварын спорт үүсэж хөгсөний 50 жилийн ойд зориулан дэлгэж байгаа "Дүүлэн нисэх хүсэл" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт  болно.

 

Чингис зочид буудлын 3 давхрын хурлын зааланд

13.00 цагт  Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэг”-ээс зохион байгуулж байгаа Монгол туургатны боксын анхдугаар тэмцээний талаар мэдээлэл хийнэ. Утас: 88116363

 

Хангарьд ордны 14 давхарт

14.00 цагт Нийслэлийн Архи тамхины хуулийн хэрэгжилтэнд хийсэн шалгалтын дүнг хэлэлцнэ. Утас 88059661

Shuud.mn
Сонин хачин