Шуурхай албаны машин очих 63 гарцыг нээжээ
2015-12-11

Нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэс болон бусад хэлтэс, холбогдох албаныхан хамтран нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд барилга байгууламж, гэр хороолол, авто зам, нийтийн эзэмшлийн зам талбайн авралтын гарцыг хааж, болзошгүй гамшгийн үед шуурхай албаны автомашин хүрэлцэн очих боломжийг хязгаарлаж, зөвшөөрөлгүй барьж сунгасан хашаа, хаалт, хайсыг буулгаж чөлөөлөх ажлыг зохион байгуулсан.

 

Нийслэлийн авто зам, нийтийн эзэмшлийн зам талбайн авралтын гарцыг хааж, зөвшөөрөлгүй барьж сунгасан 63 байршилд иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хашаа, хаалт, хайсыг тус тус чөлөөлж, гамшгийн голомтонд ажиллах шуурхай албаны автомашин зорчих зам гарцыг нээсэн бөгөөд аврах үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлсэн байна.

 

Шалгалтаар Баянгол дүүрэгт 75, Чингэлтэй дүүрэгт 30, Хан-Уул дүүрэгт 35, Сүхбаатар дүүрэгт 41, Баянзүрх дүүрэгт 329, Сонгинохайрхан дүүрэгт 64, Налайх дүүрэгт 19, Багануур дүүрэгт 4, Багахангай дүүрэгт 6 объект тус тус хамрагдаж, галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 603 зөрчил илрүүлжээ.

 

Одоогийн байдлаар бусадзөрчлийг арилгуулахаар мэргэжлийн байгуулагуудаас хамтран заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдлийг бичиж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан, иргэдэд хүргүүлж, хэрэгжилтэнд нь хяналт тавин ажиллаж байгаа аж.

 

Б.Хүлэг

 

 

Shuud.mn
Сонин хачин