Мөргөлийн үеэр 2411 хүн амиа алджээ
2015-12-11

Саудын Араб улсын Мекка хотоос 5 км-ийн цаана байрлах Мина гэх дагуул хотноо өнгөрсөн есдүгээр сард зохион байгуулагдсан хаж мөргөлийн үеэр мөргөлчдийн дээрээс багана нурсан билээ. Багана нурах үед 1.1 сая хүн мөргөл үйлдэж байсан юм. Тэгвэл дээрх мөргөлийн үеэр 2411 хүн амиа алдсан хэмээн “Associated Press” агентлагт уламжилжээ. Золгүй ослоор 1278 эрэгтэй, 1133 эмэгтэй амиа алдсан байна. Агентлагийн мэдээллийг эзэн хаан Абдуллах ибн Адбул Азиз Саудын туслахууд эрс үгүйсгэж “Ослоор 769 хүн амиа алдсан” гэж мэдэгджээ.

 

Багана нурсанаас болж Суадын Арабын 264 иргэн, Ираны 200 иргэн, Мали улсын 305 иргэн, Нигер улсын 274 иргэн, Египетийн 190 иргэн, Бангладеш улсын 137 иргэн, Индонезийн 129 иргэн, Энэтхэгийн 120 иргэн, Камеруны 103 иргэн, Пакистаны 102 иргэн, Сенегалын 61 иргэн, Этиопын 53 иргэн, Алжирын 46 иргэн, Чад улсын 43 иргэн, Туркийн 7 иргэн амиа алджээ.

 

Ослын дараа багана нурсан барилгын эздийг баривчилсан юм. Мөн Саудын Арабын удирдлагууд ослоор амиа алдсан өөрийнхөө улсын иргэдэд л нөхөн төлбөр өгөхөө мэдэгдсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Бурхан нь өөрийнх нь төлөө мөргөж байхад баахан хүн алж байдаг өөдгүй бурхан байнаа, манай бурханд элсэээээ, манай шар хувалзууд хүнийг саахаас биш тийм олноор нь хүн алдаггүй юмаа
2015-12-15
OM MA NI BAD ME HUM.:
OM MA NI BAD ME HUM.
2015-12-11