Амьдрал бэлэглэсэн аваргатайгаа уулзжээ
2015-12-11

Японы Кагошима мужийн Киришима хотноо мэргэжлийн сүмогийн тойргийн барилдааны үеэр нэгэн гайхалтай үйл явдал болжээ. Тус хотын 8 настай Цүрүзоэ Хината хүү энэ сарын 8-ны өдөр өөрт нь амьдрал бэлэглэсэн Ёкозүна Хакухотой уулзсан байна.

 

 

Хүү хоёр жилийн өмнө 500 мянган хүнд нэг тохиолддог зүрхний өвчнөөр өвдсөн нь тогтоогджээ. Түүний амийг аврах ганцхан арга бол АНУ-д зүрх шилжүүлэн суулгах мэс засалд орох байж. Хүүгийн амийг аврах мэс заслын төлбөр 145 сая иень (2,2 тэрбум орчим төгрөг) байжээ. Хакухо аварга хүүгийн тухай олж мэдснийхээ дараа олон нийтийг хүүд туслахыг уриалж, хандивын аян зохион байгуулсан байна. Хандиваар мэс заслын төлбөрийг олж чадсан бөгөөд хүү өнгөрсөн долоодугаар сард зүрх шилжүүлэн суулгах мэс засалд оржээ.

 

Хүү аваргад бичсэн захидлаа сумогийн дэвжээн дээр уншиж “Уулзахыг ихэд хүссэн” гэж хэлээд цэцгийн баглааг Хакуход бэлэглэсэн байна. Захиа болон цэцэг хүлээн авсан аварга хүүг үнсэж, талархалаа илэрхийлжээ.

 

Хакүхо хүүгийн духан дээр үнсээд “Анх уулзахад би уйлах шахсан. Эрүүл болсонд чинь баяртай байна. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн болоорой. Мөн сумод жаахан дуртай бол бүр сайн” гэж хэлжээ.

 

 

Хакуха Кагошима мужийн иргэдээр дамжуулан хүүтэй танилцсан юм. Хүүтэй уулзсаныхаа дараа аварга өөрийн блогоороо дамжуулан олон нийтийг хүүд туслахыг уриалж, хандивын хайрцаг  ажиллуулж эхэлсэн билээ. 

 

Уулзалтын үеэр Хинати хүү “Би нарийн боовчин болно” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Mongol xuudee tusalsan bol bayarlax bailaa Gexdee xunii ur yalgaa uy baixav. Gexdee l tsaanaa setgel neg l gonsgor! Ene tuxai Japan daa reclamdval iluutei. Mongola aidaa mon ch olon xuuxed enerengui setgeleer dutajovchnoo emchluulj chadaxgui l baina daa. Mongolchuudaa demjixeer bas neg xundrel garna Eroosoo Japan irgen bolchixvol taarna. Bid Japanii undesnii boxiin avarga Xkuxo goor dutval gej Buur..................
2015-12-11
Zochin:
Mongol xuudee tusalsan bol bayarlax bailaa Gexdee xunii ur yalgaa uy baixav. Gexdee l tsaanaa setgel neg l gonsgor! Ene tuxai Japan daa reclamdval iluutei. Mongola aidaa mon ch olon xuuxed enerengui setgeleer dutajovchnoo emchluulj chadaxgui l baina daa. Mongolchuudaa demjixeer bas neg xundrel garna Eroosoo Japan irgen bolchixvol taarna. Bid Japanii undesnii boxiin avarga Xkuxo goor dutval gej Buur..................
2015-12-11
hhjh:
avarga mongol hvvhdvvded zondoo l tusaldag sh dee. odoo baigaa zeregt n hvrgesen ulsdaa jpohon ch gesen saihan vils bvteehed yu n bolohgvi bn. heruulch avgai nar shig uum bichih yumaa zarim n
2015-12-11
зочин:
Гайхамшигтай.
2015-12-11
Тхм:
MkyuklxeeggТ Монгол хүүхдүүдэд тэр тусмаа манай оронд эмчлэгддгүй төрлийн өвчнөөр шаналсан Монгол хүүхдүүдэд туслах аянд ийм сэтгэл гаргах БОДОЛ их аваргад байгаа гэж найдья
2015-12-11
Зочин:
avilaga avdag tushmel
2015-12-11
Монголшударгуу.:
Монгол хүүхэд бол би улстөрч, УИХ-ын гишүүн болно,би том дарга болно,би сайд болно гэж дэмийрнэ дээ.
2015-12-11
Jag:
Darga esvel said esvel ddlxiid aldartai xun bolno gex baisan baixaa
2015-12-11
Зочин:
Монгол хүүхэд бсан бол юу гэж хэлэх бсан бол...
2015-12-11