НБA-ийн 2016 оны бүх оддын тоглолтын санал асуулга эхэлжээ
2015-12-11



НБА-ийн 2016 оны бүх оддын тоглолт Канадын Торонто хотноо зохион байгуулагдахаар болсон билээ. НБА-ийн Бүх Оддын тоглолт АНУ-ын гадна зохион байгуулагдаж байгаа нь анхны удаа юм. 2016 оны бүх оддын тоглолтын өмсгөл албан ёсоор танилцуулагдсан. 2016 бүх оддын өмсгөлийн худалдаалагдах үнэ ($70 - $ 110) байна гэжээ.

 

65 дахь НБА-ийн Бүх Оддын тоглолт, 2 дугаар сарын 14нд 40 гаруй хэл дээр 200 гаруй улс оронд фенүүддээ хүрнэ.


Өнөөдөр албан ёсоор бүх оддын санал асуулга эхэлсэнийг мэдэгдсэн. Ингэснээр та өөрийн дэмжиж байгаа 10 тоглолчдод өдөрт 1 удаа  санал өгөх боломжтой юм.

 

NBA-ALL-STAR-2016   орж саналаа өгнө үү

 

 

Shuud.mn
Сонин хачин