Монгол Улсын баг аман хүзүүдлээ
2015-12-12

Чебоксары хотноо болсон Оросын цомын нээлттэй тэмцээнд оролцсон Монгол Улсын тамирчид багийн дүнгээр дэд байрт шалгарлаа.

 

Энэ сарын 11-12-ны өдрүүдэд болсон бөхийн чөлөөт барилдааны тус тэмцээнд манай найман бөх хүч үзсэнээс долоо нь медалийн төлөө өрсөлдөж, тав нь медалийн тавцанд зогслоо.

 

Олон улсын хэмжээний мастер П.Орхон 58 кг-ын жинд аваргалав. 53 кг-д олон улсын хэмжээний мастер Д.Отгонцэцэг, 63 кг-д гавьяат тамирчин, дэлхийн хошой аварга С.Батцэцэг мөнгөн медаль зүүжээ. Мөн 58 кг-д олон улсын хэмжээний мастер А.Батцэцэг, Б.Шоовдор нар хүрэл медалийн тавцанд зогссон байна. Ийнхүү амжилтаар Монгол Улс тамирчид багийн дүнгээр аман хүзүүдсэн байна.

 

Б.Бэхи

 

Shuud.mn
Сонин хачин
Зот:
Идшэнд хэрэглэвэл шууд хордоно Баларна
2015-12-13
zochin:
урлаг спортынхан маань улсынхаа нэрийг өндөрт өргөнө.Улс төрч нэртэй новшнууд дандаа шороотой хутгана.Энэ улс төрчдийг үү.Мал байсан бол идшинд хэрэглэхсэн
2015-12-12
zochin:
manai mongol ulsiin emegtei choloot buhiin tamirchid sain baina bayr hvrgey battsetseg gabyat sain buh shvv demjdeg shvv.
2015-12-12