Сэтгүүлзүйн салбарын оны шилдгүүд тодров
2015-12-12

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс /МСНЭ/  2015 онд амжилт бүтээлээрээ тэргүүлсэн шилдэг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийг тодруулж, “Оны шилдэг сэтгүүлч”, “Оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага”-уул өчигдөр шагналаа гардлаа. 

 

Сэтгүүлзүйн салбарын 2015 оны шилдгийн шилдэг Гран при шагналын эзэн сэтгүүлчээр “Өдрийн сонин”-ын сэтгүүлч Э.Энэрэл, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ТВ-9 телевиз шалгарлаа. Мөн хэвлэл мэдээллийн шилдэг холбоогоор Монголын сайтын холбоо, Монголын гэрэл зурагчдын холбоо шалгарав.

 

Оны шилдэг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагыг танилцуулъя.

Шилдэг сэтгүүлч:

Орон нутгийн шилдэг сэтгүүлч Ж.Чимэдцэрэн

Орон нутгийн телевиз, радиогийн шилдэг сэтгүүлч С.Жавзандулам

Гэрэл зургийн шилдэг сэтгүүлч Д.Давааням

Радиогийн шилдэг сэтгүүлч З.Сумъяабазар

Сэтгүүлийн шилдэг сэтгүүлч Лунтангийн Болормаа

Сайтын шилдэг сэтгүүлч Г.Одгарав (gogo.mn)

Сонины шилдэг сэтгүүлч Б.Энхмарт (”Үндэсний шуудан” сонин)

Телевизийн шилдэг сэтгүүлч Бүдрагчаагийн Оюунчимэг. (МҮОНРТ)

 

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл

Салбарын шилдэг хэвлэл: “Ган зам” сонин

Шилдэг радио: ФМ ПЗ-100,9, ФМ 107.5

Шилдэг сэтгүүл: “Гранд” сэтгүүл, “Гэрэг” сэтгүүл

Шилдэг мэдээллийн сайт: www.gogo.mn, www.itoim.mn

Шилдэг сонин: “Өдрийн сонин”, “Засгийн газрын мэдээ” сонин

Шилдэг телевиз: “Монгол HD”, “Эх орон” телевиз

 

Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс “Дорнод зон” сэтгүүл, “Архангайн амьдрал” сонин, “Таны элч” сонин, “Алтан говь” телевиз, “Архангай” телевиз тус тус шилдгээр шалгарлаа.

 

Мөн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг urlag.mn сайт, “Зар мэдээ” сонин, “Өмгөөлөгч” сэтгүүл, “Медиа консул” клубын хамт олон хүртжээ.

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
Blank Atm Card Hack For Sale:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. Telegram : +22871392668 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. Email Address : officialautomatictellermachine@gmail.com Telegram : +22871392668 Google Chat : officialautomatictellermachine@gmail.com I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The World Wide. Order Your Blank ATM Card Now.
2023-12-18