Ким Чен Уны “охид” нутаг буцжээ
2015-12-13

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны санаачлагаар байгуулагдсан охидын “Мобранбонг” хамтлаг өчигдөр 18.00 цагт Бээжин хотноо анхны гадаад дахь бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөж байсан ч нутаг буцсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хөдөлмөрийн намын удирдлагууд болон хамтлагийнхан өнгөрсөн пүрэв гаригт Бээжин хотноо ирж, тоглолтодоо бэлдэж байсан ч ийнхүү бүтэлгүйтсэн байна.

 

 

Хамтлаг тоглолтоо хийгээгүй нутаг буцсан шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ч “CNN” агентлагийн мэдээлснээр “Ким Чен Уны мэдэгдэлтэй холбоотой” гэжээ. Учир нь удирдагч “Пхеньян устөрөгчийн бөмбөгтэй” хэмээн мэдэгдсэн билээ.

 

Хамтлагийнхан олон хоног тоглолтодоо бэлдсэн бөгөөд цөөн тооны өндөр албан тушаалтануудад зориулан ая дуугаа хүргэсэн хэмээн “KCNA” агентлаг уламжлав. Хоёр улсын харилцааг сайжруулах тус урлагийн тоглолтыг БНХАУ-ын дарга Си Зиньпин үзэхээр төлөвлөж байсан гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ЦАРАЙЛАГ ДАМШИГУУД
2015-12-14
Zochin:
Ene Hitad ,hoid Solongos 2 huvi huniig estoi neg amigui utsan huuheldei gej uzeh ymdaa ! Hunii erh gej oilgolt ene hoid Solongost lav baihgui dee !
2015-12-13