Санал тоолох машиныг танилцуулна
2015-12-14

Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд болон ажлын хэсгүүд хуралдана. Намын бүлгүүдийн хуралд Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөл оролцож, санал тоолох машиныг ашиглан санал авах, тоолох дүн гаргах үйл явцыг танилцуулна.

  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;

  • Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;

  • Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд хуралдах юм.

  •  

Харин ажлын хэсгийн тухайд

  • Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “В” танхимд;

  • Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.30 цагаас 334 тоот өрөөнд;

  • Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “А” танхимд;

  • Гэр бүлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;

  • “Улс төрийн санхүүжилт: Сонгуулийн санхүүжилт шинэчлэлийн асуудал” сэдэвт Төрийн байгуулалтын байнгын хорооны хэлэлцүүлэг 15.00 цагаас “Б” танхимд;

  • Худалдааны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;

  • Татварын хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийн хуралдаан 16.30 цагаас “А” танхимд хуралдана.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хар машин шатаасан хүмүүсээр 3 нугалж төлүүлэх хэрэгтэй
2015-12-14