Газар хөдлөлтөөс үүссэн хохирлыг тогтоохоор ажиллаж байна
2015-12-14

Баянхонгор аймагт  газар хөдлөлт болсон тухай мэдээлсэн. Газар хөдлөлтийн улмаас Баянговь, Баянлиг суманд учирсан хохирлыг тогтоохоор мэргэжлийн баг ажиллаж байгаа аж.

 

Баянговь сумын төвөөс баруун хойд зүгт 28 км-т /Ө-44095/00//, У-100024/00/// энэ сарын 10-ны өдрийн 22:47 цагт 4.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон юм. Газар хөдлөлтийн чичирхийлэл Баянговь, Богд, Баянхонгор сумын иргэдэд хүчтэй мэдрэгдсэн, Баянговь. Баянлиг суманд бага хэмжээний хохирол учирчээ. 

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин