Орон сууцны үнэ 10,3 хувиар буурчээ
2015-12-14

 

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн 2015 оны 11-р сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааг олон нийтэд танилцуулж байна.

 

Тус судалгаагаар ОСҮИ 11-р сард 6.7 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.3 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад  -10.3 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -10.9 хувиар буурчээ.

 

Шинэ орон сууцны үнийн индекс 19.7 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас 0.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Хэдийгээр өнгөрсөн сараас өссөн ч оны эхэн үеэс -5.6 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал -5.5 хувиар буурсан харагдаж байна.

 

Хуучин орон сууцны үнийн индекс суурь үе буюу 2013 оны 1 сарын үзүүлэлтээс доошоо орж -0.3 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -1.7 хувиар, оны эхэн үеэс -14.2, өнгөрсөн оны мөн үеэс -14.9 хувиар буурсан үзүүлэлт юм.

 

 

Нэгдсэн

Шинэ о/с

Хуучин о/с

Индексийн өөрчлөлт /суурь үе 2013.01-с/

6.7%

19.7%

-0.3%

Өмнөх сартай харьцуулахад

-0.3%

0.8%

-1.7%

Оны эхэнтэй харьцуулахад

-10.3%

-5.6%

-14.2%

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад

-10.9%

-5.5%

-14.9%

 

 

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолж буй бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 5073 орон сууцны мэдээллийг хамрууллаа.

 

Shuud.mn
Сонин хачин
Эгэл ард:
Одоо ирэх оны зун гэхэд ахиад 10 хувиар лав унана. Энэ хямралын ачаар барилгын зах зээл эрүүлжиж, байрны үнэ бодит түвшиндээ очих болно. Хуучин шинэгүй өдөр ирэх тусам унаж байгаа. Удахгүй барилгын компаниуд манай байрыг аваад өгөөч ээ гээд элдэв маягаар гуйх цаг удахгүй ирнэ. Ер нь бол тэгэх ч ёстой хэрэглэгч хэзээд ХААН байх ёстой.
2015-12-15
Zochin:
Neg ni zahialga ugch ajil hiilgesen bolood l nuguu ni hussen ur dung ni gargaj medeeleed l boditoi yum hiihgui bn daa...ene 2 baiguullaga, Bair awaaad hereggui shuu dee...2017onii eheer bair awbal hamgiin onovchtoi bh dun shinjilgee bn. Sain bodno bizdee ...,
2015-12-15
Зочин:
ipotekiin zeel zogstiim chin bair avah belen mongotei hun hovor l bhdaa
2015-12-14
Ard:
Shine bairiig avah teneg debil Hun Mongold bhgui, bas ussun gechihjee, naad hudal tarhi ugaaltand itgeh hun bhgui!!!
2015-12-14
zochin:
Bair bol mongold heterhii vnetei.arai l dendsen.1say baihad l hangalttaishdee.
2015-12-14
waaw:
1 sayas 1.5 say er ni bol hangalttai ashigtai une gej uursduu barilgiihan yridag yum bilee 800d l bosdog shuu dee 1mkv
2015-12-14