Оклахома-Сити Тандер Юта Жаз 104-98
2015-12-14



Оклахома-Сити Тандер баг талбай дээрээ Юта Жазыг хүлээн авч гайхалтай тоглолтыг хийлээ. Тус тоглолт нэмэлт цагаар шийдвэрлэгдэж талбайн эзэд ялалт байгууллаа.


Эхний хагаст Юта Жаз 51-38 илүүрэхсэн ч тоглолтын хоёрдугаар хагасаас талбайн эзэд оноог бариж 4 үед 96-96 тэнцэж нэмэлт цаг сунгасан. Нэмэлт цагт талбайн эзэд оноо авалт довтолгоо, хамгаалтаар илүү байж 104-98 талбай дээрээ Юта Жазыг буулган авлаа.


Тандераас  Кевин Дюрант 31 оноо 5 с.б.а  6 о.дамжуулалт өгсөн бол Расселл Уэстбрук 25 оноо 11 с.б.а 5 о.дамжуулалт өгч багаа тэргүүлсэнээр баг нь улирлын 16 дахь хожлоо авлаа.



Юта Жазаас  Родни Худ 23 оноо , 3 с.б.а  , Гордон Хэйворд 22 оноо , 4 с.б.а ,  Алек Буркс 21 оноо, 5 с.б.а , 3 о.дамжуулалт өгч багаа тэргүүлсэнч баг нь улирлын 12 дахь хожигдлоо амслаа.
 

 

Shuud.mn
Сонин хачин