Б.Мягмарыг хуулийн байгууллагаар шалгуулна гэв
2015-12-14

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Ш.Хажидмаа нь байгууллагынхаа ҮЭ-ийн холбооны дансыг ашиглан, төсвийн хөрөнгөөс 71 сая төгрөгийг захиран зарцуулсан тухай Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн дарга Б.Мягмар өнгөрсөн Баасан гаригт мэдээлэл хийсэн. Үүнтэй холбогдуулан СХДЭМТ-ийн эмч ажилтны төлөөлөл өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Хурлаар Б.Мягмарын дээрх мэдээллийг үгүйсгэж, байгууллагын нэр төрд санаатайгаар халдсан тухай мэдэгдэв.

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн үйл ажиллагааг жил бүр аудитын байгууллагаас шалгаж, дүгнэлт гаргадаг. Мөн 71 сая төгрөгийг захиран зарцуулсан гэх бүх асуудлыг АТГ өмнө нь шалгаад, зөрчил дутагдалгүй гэдгийг тогтоосон гэв.

 

“Энэ бол даргын нэр төрд төдийгүй 400 гаруй эмч ажилчдын нэр хүндэд халдаж буй хэрэг. Манай байгууллагын зарим ахмадын төлөөлөл 60 жилээ тэмдэглэх санал гаргасны дагуу хурал хийж бүх ажилчид 1-3 өдрийн цалингаа сайн дураараа хандивласан. Өгөөгүй ч хүн байгаа. Үүнийг ҮЭХ-ны дансанд байршуулан баярын хурал, концертын төлбөрт зарцуулсан. Зарцуулалттай холбоотой санхүүгийн баримтууд нь бий” хэмээн тус эрүүл мэндийн төвийн хуулийн зөвлөх Т.Уянга хэлэв.

 

Иймд Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмарыг үндэслэлгүй худал мэдээлэл тарааж, байгууллагын нэр хүндэд санаатайгаар халдсан байж болзошгүй тул хуулийн байгууллагаар шалгуулна гэдгээ эмч, ажилчид мэдэгдлээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Unen:
Gutguulsen geed l bs unen ni il bolood ajilaa uguud shalguulj baigaa bololtoi huurhii. Unen yalj baigaa ni ashgui dee
2015-12-18
Уншигч:
Байнга л эмч ажидчидын цалин хүрэхгүй байна ажилын нөхцөл муу байна гэд л хөөцөлдөөд байгаа харагддаг хүн. Бас болохгүй байгаа юмаа ил тод хэлж чаддаг л хүн байна. Ийм хүмүүс олон байгаасай.
2015-12-16
unen:
shalguulj unenee togtoolgo.biye biyenee gutgedeg hereesee heterch bga.unen bol unen,hudlaa bol hudlaa gedgee uz
2015-12-14
Зочин:
энэ эмнэлгийн дарга нар бүгд л асуудалтай нийслэлийн наркологийн төвийн дарга оюунчимэг тэтгэвэрт гараад 6 жил болсон хэрнээ дарга хийгээд явж байна өдий хүртэл авсан тэтгэвэрийн төлүүлж улсыг хохиролгүй болгооч
2015-12-14
valia:
ingeed uursdiinx ni tuluu duugaraxaar erguuteed darga nariin gar xul bologsod soliorood b.xiimaa.tiim l uym bol guthuuleed b.gaa xun ni xevleliin xural xiixgyu yasan uym be?
2015-12-14