Кардашианы эгчтэй болзжээ
2015-12-14

Дуучин Жастин Бибер, реалити шоуны од Ким Кардашианы эгч Кортни Кардашиантай болзсон тухай “www.hollywoodlife.com” мэдээллээ. Тэд хоёр хоногийн өмнө Нью Йорк хотноо байрлах нэгэн кино театрт 3D кино үзсэн бөгөөд хамтдаа авахуулсан зургаа Кортни инстаграмдаа байршуулаад “Жинхэнэ эр хүн” гэж бичжээ.

 

Кортни гурван хүүхэдтэй бөгөөд өнгөрсөн наймдугаар сараас хойш нөхөр Скотоос тусдаа амьдрах болсон юм. Тэд зургаан сарын өмнө хүүтэй болсон билээ. Бибер болзоот бүсгүйгээсээ 15 насаар дүү бөгөөд нэг хэсэг Кортнигийн дүүтэй болздог байсан.

 

Дуучин залуу саяхан инстаграмаас зургийг нь харсан Синди Кемберли гэх бүсгүйд хайраа илчилсэн билээ. “TMZ” сайтын мэдээлснээр “Синди 17 настай бөгөөд хүүхэд асрагч” гэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин